ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

НҮБ охидын эрхийн асуудлаар Талибанчуудад уриалга гаргав

НҮБ-аас Афганистанд охидыг сурч боловсрох эрхээр хангаж, охид, эмэгтэйчүүдэд сургууль соёлд хамрагдах эрхийг буцааж олгохыг “Талибан” хөдөлгөөнийхөнд хандан уриалав. Энэ талаар ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулай мэдэгджээ. Учир нь, өмнө нь Талибанчууд охидыг сургуульд сурахыг хориглосон харгис хатуу шийдвэр гаргаснаа зарласан.

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хэлэхдээ, Талибанчууд зөвхөн хөвгүүдэд зориулсан ерөнхий боловсролын сургуулиудыг нээж, зөвхөн эрэгтэй багш нарт хичээл заах зөвшөөрөл олгосон нь нэлээд санаа зовоосон асуудал болж байгааг онцлов.

Талибанчуудын ийм шийдвэр нь охид, эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийг ноцтой зөрчиж байгаа юм.

“Энэ эгзэгтэй хүнд хэцүү үед бүх сурагчид, ялангуяа охидын сурч боловсрох эрхийг хүндэтгэх нь нэн чухал. Бүх эмэгтэй багш нарыг сургуульд нь буцаан авч ажиллуулан, багшлах эрх олгосноор Афганистан дахь хүүхдүүдийн хувьд аюулгүй, хүртээмжтэй сургалтын орчныг бүрдүүлнэ” хэмээв.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button