НИЙГЭМ

Нигерийн зэвсэгт бүлэглэлүүд сургуулийн хүүхдүүдийг барьцаалж эхэлжээ

Нигери улсад сүүлийн үед хүүхэд хулгайлах гэмт хэрэг их бүртгэгдэх болсон тухай НҮБ-ийн хүүхдийн төлөө агентлаг UNICEF-аас мэдээлжээ. Тус улсын зэвсэгт бүлэглэлүүд бага насны хүүхдүүдийг барьцаалж, эцэг эх, гэр бүлээс нь их хэмжээний мөнгө нэхэх үзэгдэл гарч буйгаас хүүхдүүдээ сургуульд нь явуулахаас татгалзаж эхэлсэн байна. Улмаар нэг сая гаруй хүүхэд сургуульгүй болох эрсдэлтэй учирч буйг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Одоогоор Нигерийн 20 гаруй сургууль халдлагад өртөж, 16 сурагч нас баржээ. Нигери дахь UNICEF-ийн төлөөлөгч хэлэхдээ:

“Сургуулийн халдлагаас болж эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульд явуулахаас айж байна. Улмаар олон хүүхэд хичээл завсардаж, цахим хэлбэр рүү шилжиж байна ” гэжээ. Террорист бүлгэмийн эл ажиллагаанаас болж тус сургуулиуд олноороо хаалгаа барьж эхэлжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button