Нийгмийн

Алдвал галдана: Гал ямар тохиолдолд хурдан тархдаг вэ

Гал гэдэг нь: 

  • Галын шатах материал болон бодис, 
  • Дулааны эх үүсвэр болох чүдэнз, лаа, цахилгаан, химийн урвал гэх мэт зүйлс
  • Хүчилтөрөгч буюу агаар гурвын харилцан үйлчлэлээр бий болдог гэрэл, дулаан ялгаруулдаг физик, химийн үзэгдэл юм. 

Гал үүсгэгч эдгээр хүчин зүйлсийг галын гурвалжин гэдэг. Аль нэгийг нь тусгаарласан тохиолдолд гал асах, шаталт үүсэх үйл явц болохгүй.  Энэ гурван нөхцөл бүрдсэнээр гал гарч, гал түймрийн дөрөв дэх хүчин зүйл буюу цаашид дамжин шатах эд зүйл, бодис материал байгаа тохиолдолд гал түймэр болон өргөжин тэлэх аюултай. 

Та гал хурдтай тархах энэхүү үйл явцыг таслан зогсоох бүрэн боломжтой. Гал үүсч болох шатах материал буюу хүмүүс бидний өдөр тутамдаа хэрэглэдэг цаас, даавуу, пластик материал, шил, бензин, тос зэрэг зүйлсийг анхаарал болгоомжтой ашиглах, байгальд ил хаяхгүй байх зэргээр түймэр гарахаас сэргийлж чадна. 

Байгаль дэлхийгээ хайрлах нь ганцхан жижиг үйлдлийг зөв болгон засахаас эхэлдэг. Ойн түймрийн 90 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн бий болдог тул та хариуцлагатай, ухамсартай байгаарай. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button