МэдээНИЙГЭМ

Алдвал галдана: Амьтад хашхирахаас өөр юу ч хийж чадахгүй

Ойн түймэрт амьтад хамгийн түрүүнд өртдөг. Тэрэлж орчимд гарсан түймрийн улмаас эх Хандгай нь эндэж, үр төл болох Хотол өнчирч үлдсэн нь саяхан.

Сүүлийн жишээ гэхэд, өнгөрсөн зуны Сибирийн ойн түймэрт 13 мянга орчим, Австралийн ойн түймэрт хагас тэрбум ан амьтан үрэгдсэн гэх тооцоолол гарч байж. Амьтад өөрсдийгөө хамгаалж чадахгүй…Хашхирахаас өөр юу ч хийж чадахгүй галд шатаж, угаартан, зовж үхдэг.

Нийслэлийн ой хээрийн бүсэд нэн ховордсон Хандгай, Буга, Халиун, Минж, Гөрөөс зэрэг амьтад амьдардаг. Хэрэв та бидний буруутай үйл ажиллагаанаас болж эдгээр амьтад түймэрт өртвөл төрөл зүйл нь устгаж үгүй болох ч эрсдэлтэй. Үр хойчдоо “ийм амьтан байсан” гэж зураг харуулахгүйн тулд амьтдаа хайрлая, ойд явахдаа гал асаахгүй, анхаарал болгоомжтой байхыг Нийслэлийн байгаль орчны газраас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button