Нийгмийн

Долларын ханш чангарч, газрын тосны ханш буурч байна

Холбооны нөөцийн систем /FRS/-ийн хоёр өдрийн уулзалт эхлэхийн өмнө америк долларын ханш чангарч байгаатай холбогдуулан газрын тосны үнэ өнөөдөр /2021.09.20/ буурсан байна.

Есдүгээр сарын 21-22-нд болох Холбооны Нөөцийн Банкны уулзалтаар, худалдан авалтын хэмжээг бууруулахын тулд одоогийн байдлаар сард 120 тэрбум америк доллар байгаа хувьцаа хөрөнгийн хэмжээг бууруулах үндэс суурийг тавьж магадгүй хэмээн шинжээчид “Блүүмберг” /Bloomberg/ агентлагт өгсөн ярилцлагадаа дурьджээ.

“Холбооны Нөөцийн Системийн дээрхи шийдвэрээс хамааран  газрын тосны зах зээлд дарамт учруулж байна” хэмээн Сингапурт байрлалтай “Vanda Insights” зөвлөх компанийн үүсгэн байгуулагч Вандана Хари ярьсан байна.

Өнгөрсөн долоо хоногт газрын тосны үнийг дэмжсэн хүчин зүйлс, тухайлбал Мексикийн булан дахь олборлолт удаан сэргэж байгаатай холбоотойгоор түүхий эдийн нөөц мэдэгдэхүйц буурсан нь ба энэ нь хэзээ ч сэргэх боломжгүй хэмээв.

Өнөөдөр /2021.09.20/ Москвагийн цагаар 08:15 цагт Лондонгийн “ICE Futures” хөрөнгийн бирж дээр “Brent” маркийн газрын тосны арваннэгдүгээр сарын фьючерсийн үнэ нэг баррель нь 74,8 америк доллар байсан нь өмнөх арилжааны хаалтын үеийн үнээс 0,54 америк доллар буюу 0,72 хувиар доогуур үзүүлэлттэй гарчээ.

Өнгөрөгч баасан гараг /2021.09.17/-ийн арилжаагаар эдгээр үзүүлэлт 0,33 доллараар /0.4 хувь/ буурч, нэг баррель нь 75,34 америк долларт хүрсэн.

Нью-Йоркийн бирж /NYMEX/-ийн цахим арилжаагаар аравдугаар сарын “WTI” маркийн түүхий газрын тосны фьючерс гэрээний үнэ мөн үед буурч, нэг баррель нь 71,35 америк доллар болтлоо буурсан нь өмнөх арилжааны эцсийн үнээс 0,62 америк доллар буюу 0,86 хувиас доогуур байна. Баасан гарагт тэдгээр гэрээний үнэ 0,64 америк доллараар /0.9 хувь/ буурч, нэг баррель нь 71,97 америк доллар болжээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Brent” маркийн газрын тосны үнэ 3,3 хувь, “WTI”-ийн үнэ харин 3,2 хувиар өссөн байна.

Америк долларын Евро, Швейцарийн франк, Японы иен, Канадын доллар, Английн фунт стерлинг, Швед крон гэх зургаан валюттай харьцах динамикийг хянадаг “ICE” индекс өнөөдөр 0,16 хувь, “WSJ” долларын индекс 0,14 хувиар нэмэгджээ. АНУ -ын мөнгөн тэмдэгтийн ханш ийнхүү чангарч байгаа нь түүхий эд, түүний дотор газрын тосны хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахгүй байх эрсдэлтэй болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button