НИЙГЭМ

Цагдаагийн алба хаагч хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна

Цагдаагийн албаны хувцастай иргэн хар тамхи хэрэглэж байж болзошгүй зураг өчигдөр /2021.09.20/ орой цахим орчинд түгсэн. Тухайн зурагт цагдаагийн алба хаагч хууль бус үйлдэл хийж байх үеэрээ нэгэн иргэнтэй видео дуудлага хийх үеийн скрийншот задарсан байж болзошгүй дүр зураг үлдсэн байв.

Тухайн асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү:

“Алба хаагчтай холбоотой асуудлаар шалгалт хийгдэж байгаа. Одоогоор тодорхой мэдээлэл алга” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button