ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

АНУ-ын хакерууд ОХУ-ын сонгуулийг “хакердав” уу

АНУ-ын нийслэл Вашингтонд суугаа ОХУ-ын Элчин Сайдын Яам фэйсбүүк хуудсандаа есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд болсон сонгуулийн үеэр Сонгуулийн Төв Хороо кибер халдлагад өртсөн гэжээ. Халдлага үйлдэгчдийн тал хувь нь АНУ-д хамаатай байгааг онцолжээ.

“Энэ удаагийн сонгуулийн үеэр СТХ урьд өмнө хэзээ ч байгаагүй олон тооны кибер халдлагад өртлөө. Үүний зэрэгцээ халдлагын бараг 50 орчим хувийг АНУ-ын нутаг дэвсгэрээс үйлдсэн нь бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан Америкийн талаас дэлгэрэнгүй тайлбар авмаар байна” хэмээн Оросын ЭСЯ мэдэгджээ.

Дипломат төлөөлөгчийн газрын мэдэгдэлд “Иймэрхүү хакеруудын халдлага үйлдэх гол зорилго нь манай сонгуулийн тогтолцоог гутаан доромжлох явдал. Гэсэн ч, санал хураалт дотоодын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн зүйл заалтыг зөрчөөгүй, бүрэн дагаж мөрдсөн” гэжээ.

“Ямар ч халдлага үйлдсэн сонгуулийн санал хураалтын ерөнхий явцад нөлөөлж чадаагүй, сонгуулийн кампанит ажлын үр дүнд ч нөлөөлж чадахгүй” гэдгийг мөн онцгойлон тайлбарлав.

Өмнө нь, АНУ-ын Төрийн Департамент Орос Думын сонгуулийн үеэрээ олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж мэдэгдсэн. Мөн, ОХУ олон улсын олон байгууллагын ажиглагчдыг сонгуульд оролцохыг зөвшөөрөөгүй нь өөрөө алдаа, зөрчил хэмээн Төрийн Департамент буруутгаж байгаа юм.

Үүнээс өмнө, Оросын “Ростелеком” компанийн Ерөнхийлөгч Михаил Осеевский сонгуультай холбоотой сайтууд руу “DdoS”-ийн нийт 19 удаагийн халдлага гарсан талаар дурсав. Энэ халдлагад Энэтхэг, Индонез, Бразил, Украйн, Иран, Тайланд, Бангладеш, Хятад, Орос, АНУ, Герман, Вьетнам, Литва болон бусад олон орны вирусийн халдвартай компьютерууд өртсөн болохыг онцлов.

Төрийн Думын Олон Улсын Асуудал Хариуцсан Хорооны дарга Леонид Слуцкий АНУ-ын Төрийн Департаментын мэдэгдлийг ор үндэсгүй гүтгэлэг хэмээн үгүйсгэв. Түүний бодлоор Америкийн энэ мэт суртал ухуулга бол Барууны хамтын нийгэмлэгийн хүчээр Оросын улс төрийн нөхцөл байдалд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого яах аргагүй мөн” гэв.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button