Нийгмийн

Цэргийн албыг цэргийн музейд “хаагаарай”

Цэргийн амьдралыг харуулсан дээрх буланд хугацаат цэргийн алба хаагчдын өдөр тутамдаа хийдэг зүйлсийг өөрийн гараар хийж үзэх нээлттэй боломжийг Монгол цэргийн музейн хамт олон танд олгож байна. Дөрвөлжин шоо мэт ирмэг гарган цэргийн хуарангийн ороо хураах, захны даавуу, мөрдэс хадах, хөлөө жийрэглэн ороох гэх мэт зүйлсийг өөрийн биеэр хийж үзэхээс гадна үе үеийн цэргийн дүрэмт хувцаснаас сонгон өмсөж дурсгалын зураг татуулан өөртөө үлдээгээрэй.

Эр хүний мэдэх, сурах ёстой энгийн боловч эв дүй шаардсан хувь хүний соёл, биеэ авч явах эрдмийн нэгээхэн хэсгийг сурч биеэр хийж үзнэ үү хэмээн та бүхнийг урьж байна. Мөн хүүхэд, залуусын сонирхлыг татахуйц буудлагын тийрийг боловсролын танхимдаа ажиллуулж байна. Уг буудлагын тийрэнд 2 төрлийн буугаар буудах ба зориулалтын зөөлөн сумаар буудна. Таны аюулгүй байдлыг бүрэн хангасан болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button