Нийгмийн
Ковидын халдвар авсан хоёр сартай нярайн бие хүнд байна

Ковидын халдвар авсан хоёр сартай нярай Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмчлүүлж буй бөгөөд бие нь хүнд байгаа аж. Хүүхэд 13 хоног эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаа тул яаралтай Улаанбаатар хот руу эмчилгээнд явах шаардлагатай болсон байна.
Нярайг газраар тээвэрлэх боломжгүй тул заавал агаарын тээврээр авч явах хэрэгтэй гэжээ. Иймд маргаашийн онгоцоор авч явах гэсэн боловч суудал дүүрсэн тул дараагийн нислэгийг хүлээхэд хүндрэлтэй байгаа юм байна. Нярайг тээвэрлэж явахад хоёр суудал шаардлагатай байгаа тул маргааш буюу 2021.09.22-ны онгоцоор нисэх тийз бичүүлсэн хүмүүсээс суудлаа нярайд шилжүүлэн өгч тус болохыг уриалсан байна. Ар гэртэй нь холбогдох утас: 86873200 90829019
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.