М.Чимгээ эмчийн ЗӨВЛӨГӨӨ: Коронавирус туссан иргэд өөрийгөө гэрээр хэрхэн эмчлэх вэ

Цар тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч, коронавирус хөнгөн туссан иргэд гэрээр эмчлүүлж байгаа билээ. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга, Гавьяат эмч М.Чимгээ гэрээр өөрийгөө эмчилж буй иргэдэд дараах зөвлөгөөг өглөө.
-Коронавирусийн хөнгөн хувь нь 80 байсан бол дельта вирусийнх 60. Хөнгөн туссан иргэд гэрээр эмчилж болно. Иргэддээ би дараах зөвлөгөөг өгье.
-Түргэвчилсэн оношлуураар хариу нь эерэг гарвал заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй.
-Ердийн хатгаа, томуу туслаа гэхэд хүн хэзээ ч үнэр, амтаа алддаггүй. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрвэл коронавирус тусчихлаа гэж итгэ.
-Халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлан, гэрийнхээ нэг өрөөнд өөрийгөө тусгаарла.
-Нойл орох, бусад эд зүйлсэд хүрэхдээ ч бээлий өмс
-Дархлаагаа сайтар сэргээ. Коронавирус анх гарахад ДЭМБ “Халуун, бүлээн ус уугаарай” гэж зөвлөсөн. Халуун ус хүний цусны эргэлтийг сайжруулдаг. Мөн цусыг шингэлдэг.
Эм бол химийн бодис. Химийн бодис ууж бус байгалийн элементээр цусаа шингэлэх боломж бий. Нэг аяга ус хүний эмгэг халууныг нэг градусаар бууруулдаг. Тэгэхээр коронавирусийн энэ цаг үед ус уух хэрэгтэй. Хүйтний ам наашилсан тул одоо усныхаа градусыг жаахан нэмэх хэрэгтэй. Өглөө өлөн элгэн дээрээ 640 мл ус уу. Биеийнхээ жингийн нэг кг тутамд 40 мл гэж тооцоод өдөр ус ууна. Ингэж уувал цусаа шингэн байлгана, дархлаагаа сэргээнэ.
-Коронавирусийн эсрэг олон эм бий. Тэдгээрээс арай дөнгүүр нь “Арбидол”. Тус эмийг нэг аяга усаар даруулж ууна. Тэгэхдээ биеийн жиндээ тааруулж уугаарай. Насанд хүрсэн хүн 600-800, хүүхэд 100 мл-аар өдөрт 3-4 удаа уух стандарт бий.
-“Аспирин 81” юм уу “Аспирин 100”-г уу.
-Витамин С уу.
-“Витамин C уухаар ходоод өвдөөд байна. Яах вэ” гэж хүмүүс их асуудаг. С-гээр баялаг бүтээгдэхүүн хэрэглэ. “Витамин C”-г заавал 1000 мл-аар нэг доор уух шаардлагагүй.
-“Витамин Д” уу. 250-4000 мл хүртэл бий. Монголчуудын 80-90 хувь нь “Витамин Д”-ийн дутагдалтай. Долоо хоногт 4000 мл-аар уухад зүгээр.
-Түрүүлгээ харж хэвт. Ингэж хэвтсэнээр цусны эргэлт сайжирдаг. Сээр нуруутан, хөхтөн амьтдаас хүн л ганцаараа дээшээ харж хэвтдэг. Тиймээс уушгины цусны эргэлтийг сайжруулах маш чухал.
-Ууланд алхаж, фитнесст явж болохгүй.
-Цэвэр агаарт гар, тэгш газар алх. Уушгиндаа ачаалал битгий өг.
М.Чимгээ эмчийн ярилцлагыг бүтнээр нь ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.