ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Өмнөд Солонгосын алдарт “BTS” хамтлаг НҮБ-ын байранд дууны клипээ хийжээ

Өмнөд Солонгосын алдарт “BTS” хамтлагын “Permission to Dance” /Бүжиглэх зөвшөөрөл/ нэртэй дууныхаа клипний бичлэгийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хоосон танхимд хийж “баавар”-лав. Энэ талаар “Нью-Йорк Таймз” /The New York Times/ сонин онцолжээ.

Хамтлагийн гоцлол дуучин Ким Нам Жуны ярьснаар өнөөгийн залуусыг “Ковидын орхигдсон үе” хэмээн нэрлэх болсон ч залуус бидний баримталж буй замнал “насанд хүрэгчдийн нүдэнд харагдахгүй” байгаад оршиж байна гэсэн байна.

Хамтлагийн залуус НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы өмнөхөн шинэ үеийн дуу хоолой боллоо. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мөн “BTS” хамтлагийг ирээдүй хойчийн соёлын тусгай төлөөлөгчөөр томилсон аж. “BTS” хамтлагийнхан коронавируст цар тахал залуучуудын ирээдүй болон уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлж буй нөлөөлөлд анхаарлаа хандуулж, ач холбогдол өгсөн байна.

Одоогоос гурван жилийн өмнө 2018 оны эхээр “BTS” хамтлаг мөн НҮБ-ын Хүүхдийн Сангийн хүүхэд залуусын мэргэжлийн сургалтын кампанит ажлыг сурталчлах зорилгоор НҮБ-ын индэр дээр өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлж байсан удаатай.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо нээгдсэн. Чуулганаар хэлэлцэх асуудлын гол сэдэв нь мэдээж Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Афганистаны нөхцөл байдал, нийгмийн тэгш байдал, коронавируст цар тахал, вакцинжуулалт, боолын наймаа, ууур амьсгалын өөрчлөлт зэрэг бусад олон тулгамдсан асуудал байгаа юм. Чуулган энэ есдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.

(Эх сурвалж: The New York Times)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button