ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээ

Трампгүй Америк…

Мөнгө бол хүчтэй зэвсэг. Ийм үзэл баримтлал америкчуудын дунд илүү хүчтэй ноёрхдог. Харин тэрхүү ноёрхлыг атгагч нь мэдээж Волл Стрийт /Wall Street/ дэх банк, санхүүг базагч “эзэд”. Чухам тэд л өөрсдийнх нь дургүй, зэвүү хоёрыг зэрэг хүргэсэн алтан шар үст Дональд Трампыг 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “ялагдуулсан”.

Чухам тэд л Трампыг муухай харагдуулсан. Тэд Дональд Трампыг 2016 оны сонгуулиар ялчихна чинээ санаагүй. Тиймээс тэд 2020 оны сонгуульд гар хөл юу байдаг, дүрж болох бүх зүйлээ дүрсэн.

Ингээд тэд Дональд Трампыг түшээд авах биш түлхээд унагах төлөвлөгөөгөө 2020 оны сонгуульд хэрэгжүүлсэн. Трамп л биш бол хэн ч байсан хамаагүй тийм нэр дэвшигчийг сонгож, Трампыг унагахын төлөө бүх л хүч, хөлс, хөрөнгөө урсгав.

Дональд Трампын эсрэг насаараа шахуу улс төрийн тогоонд ялз чанагдсан, ахиж хичнээн амтлаад ч шим шүүс гарахааргүй “нойрмог” хочит Жо Байден гэгчийг тавив. Жо Байден тэдний хувьд зүгээр л нэг “утсан хүүхэлдэй”. Барак Обамагийн талын хүн. Дональд Трампыг ялчих аавын хүү Ардчилсан Нам дотор нь байгаагүй болохоор л 80 дөхсөн “зөнөгрөх” өвчинтэй Жог шатрын нүүдэл дунд оруулж ирэх нь тэр.

ТРАМП ЯЛСАН Ч ЯЛАГДСАН

Дональд Трамп 2020 ны сонгуульд ялалт байгуулсан ч ялагдав. Учир нь, тэр мөнгөний “эздийн” үгэнд ороогүй, ордоггүй угийн мөнгөтэй баян. “Эзэд” чих зөөлөнтэй, үгэнд орох хөгшнийг сонгуульд ялуулсан нь Дональд Трампын “Америкийг дахин агуу” болгох төлөвлөгөө рүү шүлсээ хаясан. Трамптай хамт түүний авч хэрэгжүүлсэн болоод хэрэгжүүлэх бодлогыг нэг ёсондоо нулимсан. Үүнийгээ “эзэд” хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан амжилттай гүйцэтгэв. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “эздийн” шүлс нь болж, Трампын нүүр лүү үсрэв.

ТРАМПЫН ҮНЭЛЭГДДЭГГҮЙ ГАВЪЯА

Трамп Цагаан ордонд зүгээр л хөлөө ачаад, гамбургер, пицца идэж, гэдсээ илээгүй. Тэр долоон сая гаруй ажлын байрыг шинээр бий болгож, америкчуудын ашиг орлогыг нэмэгдүүлэв. Ажилгүйдлийн түвшин тэр хэрээрээ буурсан. 2,4 сая гаруй хүн “ядуу зүдүү” гэсэн ад үзэгдсэн байдлаасаа ангижрав. Аж үйлдвэр, жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнесийг хөхиүлэн дэмжив. Орон сууцны шинэчлэл хөтөлбөр хэрэгжүүлж, үнийг бууруулж, хязгаарлав.

Трампын үед гэмт хэргийн гаралт ч 5 хувиар буурч, ялангуяа аллагын хэргүүд 7 хувиар буурсан нь маш том ололт. Энэ мэт Трампын хийсэн бүтээсэн гавъяа их бий. Яахав, аль ч Ерөнхийлөгчийн үед сайн, муу зүйл байсаар л ирсэн. Төгсөрсөн Ерөнхийлөгч мэдээж хаана ч байхгүй нь ойлгомжтой. Трампад ч мөн адил сайн, муу хосолсон. Энд харин түүний мууг үзэх гэсэнгүй.

Дональд Трамп ялагдсан нь үндсэндээ Америкт хамгийн үнэ цэнтэй “ардчилал” устах аюулын харанга дэлдэх эхлэл болов уу даа гэж харж байна. Энэ нь Афганистаны асуудлаас тодорхой харагдаж байгаа.

Трампыг дэмжигч олон олон сая америкчууд бий. Хэн сэргэлэн, хөдөлмөрч, бүтээлч байна тэр хүн сайхан амьдрах боломж Америкт бий. Гэтэл яав. Өөрийн хүчээр хөдөлмөрлөх хүсэлтэй иргэд, протестантууд олон байгаа ч зүгээр л халамжаар хоногоо залгуулах, ямар ч зорилгогүй иргэд асар олон байгаа нь Дональд Трампыг ялагдуулсан гэхэд хилсдэхгүй. Трамп цагаач дүрвэгсдийн эсрэг хатуу бодлого явуулсан нь эргээд түүнийг сонгуульд ялагдуулав. Цагаач, дүрвэгсэд Трампын эсрэг санал өгсөн нь мэдээж. Тэд бас ч гэж америкийн хүн амд тодорхой хувь эзэлдэг. Энэ нь капиталист нийгмийг жинхэнэ сонгодог утгаар нь цэцэглүүлэх хүн ам америкт бараг үлдээгүй гэсэн үг. Өмнө нь, үйлдвэрт найман цаг ажиллаад цалингаа авдаг үүргээ ухамсарласан жирийн америк сонгогчид байсан ч одоо бүх зүйл эсрэгээрээ. Чухамхүү энэ нь америкийг үгүй хийх зүйл. Хүн ам нь ингээд өөрчлөгдөхийн хэрээр нийгэм нь өөрчлөгдөнө. Төрийн бодлого нь дагаад өөрчлөгдөнө.

“ЭЗЭД”-ИЙН ХҮСЭЛ ТАЧААЛ

Америкийг дахин агуу болгох гэсэн Трампын төлөвлөгөө ийнхүү нуран унасан. Трамп аж үйлдвэрийг хөгжүүлж, мөнгөний урсгалыг гадагш биш дотооддоо авч үлдэхийг хүссэн ч энэ нь “эзэд”-д хүсэл тачаалд нийцээгүй. “Эзэд”-ийн хүсэл тачаал бол мэдээж мөнгө. Учир нь, “эзэд” ашиг орлогын төлөө улайрсан. Дотоодоо биш Хятадад үйлдвэрлэл явуулж тэндээсээ мөнгийг вагон вагоноор нь хүүдийлэх сонирхолтой. Энэ нь Трампын авч хэрэгжүүлсэн бодлогын эсрэг үйлдэл.

“Эзэд” цалингаараа амьдрах иргэдийг биш өр зээлэндээ баригдсан иргэдтэй байхыг хүсэх нь мэдээж. Трамп ахин ялалт байгуулах нь тэдний хувьд “хар ангал” гэсэн үг. Дан цалингаараа амьдарч болох тийм системийг Трамп бий болгож эхэлж байсан учраас тэр. Ингээд л “эзэд” Трампыг нүх рүү түлхсэн.

Харин одоогийн Ерөнхийлөгч Жо Байден бол Трамп биш. Тэр чих зөөлөнтэй, үг сонсоно. Ийм л хүн “эздэд” ашигтай. Юу хүссэнээ хийнэ гэсэн үг.

Бид өмнө нь Жо Байдены талаар мөн онцлох мэдээ бэлтгэн хүргэсэн. Та https://eguur.mn/245346/ эндээс тэр мэдээг унших боломжтой. Дональд Трампыг түлхэн унагаалцсан Жо Байдены жинхэнэ төрхийг өгүүлсэн байгаа юм.

Олон олон сая Америкчууд Трамп Ерөнхийлөгчөө үгүйлэн санаж байна. Ажилтай, орлоготой, бизнестэй болсон жирийн америкчууд түүнийг үгүйлэн санаж байна. Тэд хурал дээр унтаж, хэлсэн үгээ мартаж, үгээ хольж хутгадаг уймраа Ерөнхийлөгчтэй болохыг хүсээгүй. Энэ тэдний хүсэл биш байсан. Тэд Америкийг ахин агуу болгохыг хүссэн нь лавтай.

Трампгүй Америк…

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. энд дутуу зүйлс байна. Тэр хүүхдийн эрхийг хамга####ахын тулд хүний наймаа, хүххдийн боолчлол, хүүхэд эмэгтэйчүүдийн хулгайг зогсоох т####аар олон арван бичигт гарын үсэг зурж бат####гаажуулан, энэ т####аар ажилладаг хүүхэд хамга########ын газруудыг санхүүжүүлсэн. Мөн олон улсуудын хооронд зуучилж найрамдлын гэрээ байгуулж, зэвсгийн худ####дааг хязгаарлсан. Энэ нь мөнгөний эздийн дургүйг хүргэж, мөнгөний төлөө яахаас ч буцахгүй Нью Уорк хотын захирагч байсан Bloomberg хүртэл түүний үс нь хүртэл муухай байна гэх мэтээр /улс төр болон дээд шатанд хүнийг олон нийтийн хэвлэл мэдээлэлээр биеийн харагдах байд####, өнгө зүсээр доромжлохыг мулгуу, тэнэг хүний үйлдэл гэдэг боловч/ тэр хэвлэл мэдээлэлээр Трампыг муулах зүйл олдохгүй доромжилж, гутааж эхэлсэн. арай л дэндүү шүү.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button