ДЭЛХИЙМэдээНИЙГЭМшуурхай мэдээ

Итали: 2021 онд Дэлхийн улс орнуудад “COVID-19”-ийн 45 сая тун вакцин хандивлана

Итали улс энэ оны эцэс гэхэд “COVID -19”-ийн 45 сая тун вакциныг Дэлхийн бусад улс орнуудад хандивлахаар төлөвлөж байна. Италийн Ерөнхий сайд Марио Драги энэ талаар коронавирусийн талаархи дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ.

Ерөнхий сайдын хэлснээр хандивлах тэдгээр тунгийн тал орчим хувийг аль хэдийн бусад улс оронд нийлүүлсэн байна.

Анх Италийн Засгийн газар энэ оны эцэс гэхэд Дэлхийд 15 сая тун вакцин хандивлахаар амласан байсныг Ерөнхий сайд Драги дурсав.

Коронавируст цар тахлын талаархи онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтыг АНУ-ын Засаг захиргаа анх санаачилсан. Энэхүү дээд хэмжээний уулзалт нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дахь чуулга уулзалттай давхцаж байгаа юм. Хэлэлцүүлгийн гол сэдвүүдийн нэг нь Дэлхийн улс орнуудад вакцин нийлүүлэх явдал  байв.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x