ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулахад “Файзер” компани зөвшөөрөл авахаар хүсэлт гаргана

“Файзер” /Pfizer/ компани удахгүй 5-11 насны хүүхдүүдэд зориулсан коронавирусийн эсрэг вакцины үр нөлөө, аюулгүй байдлын талаархи мэдээллийг Хүнс, Эмийн Хяналтын Газар /FDA/-т өгөх аж.

Холбогдох мэдэгдлийг тус компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла хийсэн байна.

“Энэ бол хэдэн долоо хоногийн биш, харин хэдэн өдрийн асуудал. Хэрэв бидэнд зөвшөөрөл өгвөл бид вакцины шинэ томъёог өгөхөд бэлэн байх болно” хэмээн мэдэгдэв.

“Файзер” /Pfizer/-ийн гүйцэтгэх захирлын урьдчилсан мэдээгээр вакцинжуулалтын ачаар жилийн дотор бид хэвийн амьдралдаа эргэн орох боломжтой болно. Түүнчлэн жил бүр дахин вакцинжуулалт хийх шаардлагатай гэв.

Өмнө нь, “Файзер” /Pfizer/ болон “BioNTech” компаниуд 5-11 насны хүүхдүүдийн дунд хийсэн вакцины эмнэл зүйн туршилтын үр дүн эерэг гарсан талаар зарласан.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button