Нийгмийн

Эмэгтэй гадаад хэргийн сайд нар уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцсон байна. Энэхүү уулзалтад 21 орны сайд нар оролцжээ.

Тэд охид, эмэгтэйчүүдийн эрх, тэгш оролцоо, КОВИД-19 цар тахлын дараах дэлхий дахины нөхцөл байдал болон бусад тулгамдаж буй олон асуудлаар санал бодол, туршлагаа солилцсон байна.

Эмэгтэй гадаад хэргийн сайд нарын “ажил хэргийн” анд нөхдийн бүлгийг анх АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Албрайт, Шведийн Гадаад хэргийн сайд агсан Анна Линд нар 1990 онд санаачлан байгуулж байсан түүхтэй.

Энэхүү хорь гаруй жилийн түүхтэй уламжлалт уулзалтыг энэ жил Лихтенштейн, Швед Улсын Гадаад хэргийн сайд нар хамтран Нью-Йорк хотноо зохион байгуулав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
gutalchin
gutalchin
2021-09-27 11:01

too dotor useg ywj baihiin

ЗОЧИН
ЗОЧИН
2021-09-27 12:49

хамгийн з�##�уу царайлаг нь манай сайд юм биш үү бусад нь хөгшин ядарсан царайтай хүмүүс харагдаж байна

зочин
зочин
2021-09-27 14:23

Манай "нөхөр" гялтайж бна. Бусад нь захын авгай нар шиг харагдана. Гэхдээ толгой нь эсрэгээрээ.

Холбоотой мэдээ

Back to top button