Нийгмийн

Хоёр өдөрт замын ослоор 30 хүн гэмтэж, дөрвөн хүн нас барлаа

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 547 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 356 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 10, орон нутагт 20 хүн  гэмтэж, зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 2 хүний амь хохирсны 1 хүүхэд байна.

   Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-13
  • Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр -5
  • Онхолдох хэлбэрээр -2 тус тус бүртгэгдсэн байна.

            Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 131, орон нутагт 50, улсын хэмжээнд 181 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэн таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг тул  өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулах, аюулгүй байдлаа хангаж гүйцэт түрүүлэх үйлдэл хийх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд  оролцох үедээ явган хүний гэрэл дохио, гарцаар гарах, тод өнгийн  гэрэл ойлгогчтой хувцас өмсөж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button