НийгмийнНИЙГЭМ

Монгол иргэд БНСУ-ын иргэнийг зодсон хэрэг прокурорт шилжжээ

Өнгөрөгч наймдугаар сарын 31-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцны 15 давхарт амьдардаг БНСУ-ын иргэн Х нь монгол иргэдийн халдлагад өртсөн гэх хэрэг өдгөө тус улсын цахим ертөнц болон телевизээр ид хөвөрч байгааг бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл уг хэргийн тухай ЦЕГ-аас тодруулахад:

"Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2021 оны наймдугаар сарын 31-ний өдрийн 14:53 цагт иргэн О-оос “Баянзүрх дүүргийн дугаар бүхий байрны тоотод оршин суудаг Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэнийг үл таних хоёр эрэгтэй зодсон” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Тус хэрэгт 42 настай, эрэгтэй С, 46 настай, эрэгтэй Ч нарыг холбогдуулан шалгаж байна. 2021 оны есдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button