ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Анжелина Жоли Weeknd нар дахин болзож, романс үүсгэв

Өдгөө 46-тай Анжелина Жоли, 31-тэй Weeknd нар олны өмнө хамтдаа оройн зоог барьснаасаа хойш хоёр сарын дараа болзож эхэлсэн тухай цуу яриа дэгдээд байна.

Наймдугаар сард Жоли амралтаа хүүхдүүдийн хамтаар өнгөрөөж, Европоор аялсан.

Хоёр од Лос-Анжелес дахь “Жоржио Балди” /Giorgio Baldi/ хэмээх итали зоогийн газарт мөн оройн зоог барьжээ. Одод тус тусдаа нэг нэгээрээ цуварч ирсэн аж. Зоогийн газарт VIP хэсэгт бүтэн хоёр цаг хагас орчим болсон гэх мэдээлэл байна. Харин оройн зоогоо дуусгачихаад жүжигчин, дуучин хоёр зоогийн газраас хамтдаа гарч явжээ.

Оддын хэн хэн нь одоогоор ганц бие байгаа гэгдэж байгаа ч тэднийг болзож эхэлсэн гэдэг нь зүгээр ч нэг хов жив, цуу яриа биш гэдэг нь тодорхой болжээ.

Зарим нь Анжелина, Абелтай “романтиклаж” байгаа гэж таамаглаж байгаа ч зарим хүмүүс тэднийг дуучны шинэ цуврал уран бүтээлийнхээ хүрээнд Жолитой уулзаж байгаа гэж нэлээд дуулиан тариад байна.

Дашрамд дурьдахад, Жоли салсан нөхөр Брэд Питтэйгээ гэр бүл салалтын шүүхийн маргаан үргэлжилсэн хэвээр байгаа юм. Тэд зургаан хүүхдээ дундаа асарч тойглож байгаа аж. Оддын ширүүн тулаан 2016 онд гэрлэлтээ цуцлуулснаас хойш сүүлийн таван жилийн хугацаанд шүүх танхимд өрнөсөөр л байна.

Энэ жил жүжигчин Жоли хүүхдүүдээ хамтран асран хамгаалалтад авах зөвшөөрөл авч Жоли давж заалдсан ч, шүүгч түүнийг нэхэмжлэлд татгалзсан. Жүжигчин саяхан энэ шийдвэрийг нь хүчингүй болгуулахаар дахин нэхэмжлэл гаргасан. Жүжигчин удалгүй тэдний гэрлэлт дэх гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдэгдсэн.

Weeknd-ийн сүүлийн үеийн харилцааны хувьд дуучин Селена Гомез, Белла Хадид нартай болзож байсан, бас ч хүүхэмсэг эр.

(Эх сурвалж: woman.rambler)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-09-27 19:07

ЭМЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button