ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Талибанчууд Афганистан руу хийх олон улсын нислэгийг сэргээхийг хүсэв

Талибанчууд Афганистан руу хийх олон улсын нислэгийг дахин сэргээхийг агаарын тээврийн компаниудаас хүссэн талаар “Рёйтерз” /Reuters/ агентлаг мэдээлэв.

Афганистан дахь Талибаны Засгийн газар ням гараг /2021.09.26/-т олон улсын нислэгийг дахин эхлүүлэхийг хүссэн уриалга гаргаж, агаарын тээврийн компаниудтай бүрэн хамтран ажиллахаа амлаж, нийслэл Кабул хотын нисэх онгоцны буудлын асуудлыг шийдсэн гэж мэдэгдлээ.

Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Абдул Кахар Балхи хэлэхдээ, олон улсын нислэгийг зогсоосноос афганчууд албан томилолтоор явах, мөн суралцах боломжгүй болсон гэлээ.

“Кабулын олон улсын нисэх онгоцны буудлын асуудлууд шийдэгдэж, нисэх онгоцны буудал нь дотоод болон олон улсын нислэг үйлдэхэд бүрэн бэлэн болсон тул Афганистаны Исламын Эмират Улс бүх агаарын тээврийн компаниудтай бүрэн хамтран ажиллахаа баталгаажуулж байна” хэмээв.

Талибанчууд Засгийн эрхэнд гарснаас хойш нисэх онгоцны буудлаас хүмүүнлэгийн болон зорчигчдын цөөн тооны нислэг үйлдэж байгаа юм. Гэсэн хэдий ч, олон арван мянган гадаадын иргэд, афган иргэдийг эмх замбараагүйгээр нүүлгэн шилжүүлсний үр дүнд хаагдсан тул арилжааны зорилготой үйлчилгээ хараахан эхлээгүй байгаа аж.

Хожим нь, Катар, Туркийн техникийн багийн тусламжтайгаар агаарын боомт нээгдлээ. Одоогийн байдлаар Пакистаны олон улсын агаарын тээврийн компаниуд зэрэг зарим агаарын тээврийн компаниуд хязгаартайгаар тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа боловч тасалбарын үнэ ердийнхөөс хэд дахин өндөр байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Өмнө нь, есдүгээр сарын 7-нд АНУ иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг дууссанаас хойш анх удаа америкийн дөрвөн иргэнийг Афганистанаас хуурай замаар нүүлгэн шилжүүлэв.

Одоо нисэх онгоцны буудал иргэний нислэг үйлдэхэд бэлэн байгааг онцлон тэмдэглэв. АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга Энтони Блинкен хэлэхдээ, Талибанчууд мөн афганчуудыг Афганистанаас саадгүй гаргах тал дээр амлалт өгсөн гэдгийг дахин сануулав.

(Эх сурвалж: Reuters)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-28 09:38

Эдний үгэнд итгэж онгоцоо барьца�##�уулах дэлбэлэхийг хэн хүсхэв

Холбоотой мэдээ

Back to top button