ДЭЛХИЙНИЙГЭМ

Исланд: Эмэгтэйчүүд Парламентын сонгуульд анх удаа олонхи болов

Исландад Парламентын сонгууль болж, сонгуулийн дүнд эмэгтэй нэр дэвшигчид эрэгтэй нэр дэвшигчдээс илүү санал авсан нь орчин үеийн Европын түүхэнд давтагдашгүй тохиолдол болоод байна.

“AFP”-ийн мэдээлснээр, 63 суудалтай “Альтинг” буюу Исландын нэг танхимтай парламентад 33 суудлыг нь эмэгтэй, өөрөөр хэлбэл Парламентын гишүүдийн 52 хувийг нь эмэгтэйчүүд эзлэв.

Дэлхийн банкны судалгаагаар Европын өөр ямар ч улс оронд хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэйчүүд 50-иас дээш хувь санал авсан тохиолдол байхгүй байгаа юм. Шведэд байдаг ч эмэгтэйчүүд 47 хувийг эзэлдэг.

Парламент хоорондын холбооны мэдээлснээр одоогоор Руандад эмэгтэйчүүд Руанда 61, Кубад 53, Никарагуад 51 хувийг эзэлдэг. Мөн Мексик болон АНУ зэрэг оронд Парламентын суудлын тал хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Исланд улсын хувьд 1980 онд эмэгтэй Ерөнхийлөгч сонгогдсон анхны улс болсон. 2018 оноос хойш тус улсад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн тэгш байдлын тухай хууль үйлчилж байгаа бөгөөд үүний дагуу ажил олгогч нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил цалин авдаг эсэх талаар мэдээлэл өгөх үүрэг хүлээдэг аж.

(Эх сурвалж: vz.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button