НИЙГЭМ

Автомашиныхаа торгуулийг дараалалд зогсож бус цахимаар амархан төлөөрэй

Замын цагдаагийн газраас хурд хэтрүүлсэн болон улаан гэрлээр уулзвар нэвтэрсэн, түр зогсох хориотой газар зогссон зэрэг замын хөдөлгөөний зөрчлийн торгуулиа www.torguuli.police.gov.mn цахим хаягаар нэвтрэн харах боломжтой.

Иймээс торгуулиа төлөх гэж урт дараалал үүсгэж, өөртөө чирэгдэл учруулалгүй шууд онлайнаар төлөөрэй. Та өөрт хамгийн тохиромжтой санхүүгийн хэрэгслийг сонгон, дараах үйлдлийн дарааллаар торгуулиа төлснөөр цаг хугацаа, зардлаа хэмнэх боломжтой юм.

Торгуулийн мэдээлэл шалгахдаа тээврийн хэрэгслийн улсын дугаар эсвэл жолооны үнэмлэхийн дугаарын аль нэгийг оруулна. Баталгаажуулах кодыг заавал зургийн дагуу оруулах шаардлагатай. Мэдээллээ бүрэн оруулсны дараа "Хайх” товчийг дарна.

Хайлт амжилттай хийгдсэний дараа та торгуулиа харах боломжтой. Зүүн дээд талд байрлах цэсийг ашиглан зөвхөн төлсөн эсвэл төлөөгүй торгуулиудыг жагсаан харж болно. Зөрчсөн хуулийн заалт дээр дарж тухайн хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг харна.

Тухайн торгуулийн харалдаа байрлах "Төлөх” товчин дээр дарсны дараа гарч ирэх цонхон дээр та э-майл, утасны дугаараа оруулж үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр төлбөрийн мэдээллээ оруулах боломжтой болно.

Хэрвээ та төлбөрийн мэдээллээ оруулсны дараа амжилтгүй хариу авсан бол төлбөрийн мэдээллээ эсвэл дансаа шалгаад дахин гүйлгээ хийнэ үү. Амжилттай хариу авсан бол таны торгууль "төлөгдсөн” төлөвт шилжинэ.

Мөн өршөөлийн хуулиар торгуулийнхаа 50 хувийг төлүүлэхэд ердөө гурван хоногийн хугацаа үлдсэн тул та бүхэн яараарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bat
Bat
9 сар 28, 2021 23:36

Khaan bankaar tolmoor baihiin

Холбоотой мэдээ

Back to top button