Нийгмийн

Н.Өнөрцэцэг: Ордонд сэтгүүлчдийг ариун цэврийн өрөө ороход нь хүртэл дагадаг

Сэтгүүлчид төрийн ордонд хөл хориогүй нэвтэрч, мэдээлэл түгээхийг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Арслантай гинжнээс үнэмлэхүүдээ зүүж, хэвлэн нийтлэх, мэдээлэх эрх чөлөө олгохыг шаардав. Энэ үеэр сэтгүүлч Ч.Лодойсамбуу, Н.Өнөрцэцэг тэргүүтэй сэтгүүлчид байр сууриа илэрхийлж, Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.


Ч.ЛОДОЙСАМБУУ: БИД ХҮНИЙ МУУ ҮЗЭХ ГЭЖ АЖИЛЛАДАГГҮЙ

NTV телевизийн сэтгүүлч Ч.Лодойсамбуу: Бид гишүүдийн байр суурийг сонсох шаардлага байгаа. Бид хүний мууг үзэх гэж ажилладаггүй. Олон нийт сонгосон гишүүд нь хаана юу хийгээд яваад байгааг, юу бодож, төлөвлөж байгааг мэдэхийг хүсэж байгаа. Хэлэх үүрэгтэй. Тиймээс УИХ-ын гишүүд хүний эрх, би ярих шаардлагагүй гэж бодож байгаа бол уучлаарай. Ард түмнийг төлөөлж байж үүргээ сайн бодоорой. Өрөөнөөсөө гарч ирэхээс айдаг, сэтгүүлчид мэдээлэл өгдөггүй байдлаа боль оо.

Н.ӨНӨРЦЭЦЭГ: ТӨРИЙН ОРДОН ШОРОН БОЛСОН

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Өнөөдөр  парламентын  сэтгүүлчид нэгдээд УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газарт шаардлага хүргүүлж байна. Төрийн ордонд ажиллах сэтгүүлчдийн мөрдөх журам гэж байдаг. Тэр журам дахь хэвлэлийн эрх чөлөөг зөрчсөн заалтуудыг эргэж хараач ээ гэж шаардлага хүргүүлж байна. Олон нийт хэвлэлээс их зүйл хүлээж, шаарддаг. Гэвч бид ажлаа хийгээгүйдээ биш, биднийг ажиллах боломжоор хангаж өгөхгүй хоёр жил болж байна. Өөрөөр хэлбэл, биднийг Төрийн ордонд оруулаад хоёр давхарт нь хоттой хонь шиг хашчихдаг. Сэтгүүлч ариун цэврийн өрөө орох гэхээр төрийн хамгаалалтын ажилтан дагаад явж байдаг. Цаашаа Төрийн ордон руу нэвтрэхдээ уулзах УИХ-ын гишүүнийхээ нэрийг хэлж ороод өөр гишүүнтэй уулзах боломжгүй байдаг. Үндсэндээ төрийн ордон шорон болсон. Иргэдийн мэдэх эрхийг огт хангагдахгүй байгаа. Бид цар тахлын нөхцөл байдлыг ойлгоод чимээгүй олон сар хүлээлээ. Одоо намрын чуулганаар их чухал асуудал яригдана. Тиймээс бид иргэдийн мэдэх эрхийн төлөө Төрийн ордонд чөлөөтэй нэвтэрмээр байна. Төрийн ордны хоёр давхарт таван сэтгүүлч явахаар коронавирус тарна гэх үндэслэлээр биднийг хашиж болохгүй. Өөрсдөө талбай дүүрэн хүн цуглуулж тоглолт хийдэг мөртлөө Төрийн ордонд сэтгүүлчдийн хөлийг хорьж байна. Бид дарга нарын захиалсан дууг дуулдаг утсан хүүхэлдэйнүүд биш. Бид олон нийтийг мэдээллээр хангах үүрэгтэй. Тиймээс эрх баригчдаас хэвлэлийн эрх чөлөөгөө нэхэж байна. Бид Төрийн ордон руу чөлөөтэй нэвтэрч, УИХ-ын гишүүд сайд нараас асуух асуултаа асуумаар байна. Эрх баригчид хоёр жил өөрсдийнхөө дууг л дууллаа.

Т.ОЮУМАА: БИДНИЙ ШААРДЛАГЫГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БОЛ УИХ-ЫН ГИШҮҮД БОЛОН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫГ ШУУД ДАМЖУУЛАХГҮЙ

Товч.мн сайтын сэтгүүлч Т.Оюумаа: Коронавирусээр далимдуулж Төрийн ордон сэтгүүлчдэд хоёр жил хаалттай болсон. Энэ нь олон нийтийн мэдэх эрхийг ноцтой зөрчиж байна. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол УИХ-ын гишүүд болон Засгийн газрын хэвлэлийн хурлыг шууд дамжуулахгүй. Энэ зөвхөн сэтгүүлчдийн асуудал биш. Төрийн ордон сэтгүүлчдэд хаалттай байна гэдэг нь ард түмэнд хаалттай байгаа нэг хэлбэр. Тэгэхээр УИХ, Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба алба, Төрийн ордны хамгаалалтын алба энэ асуудлыг анхаарч, Төрийн ордны үйл ажиллагааг хаалттай байлгахаа зогсоогооч ээ.

Ч.ДОРЖБАТ: УИХ-ЫН ГИШҮҮД, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД БИШ, ТӨРИЙН БУСАД БАЙГУУЛЛАГУУД Ч СЭТГҮҮЛЧДЭД ХААЛТТАЙ БОЛСОН

TV5 телевизийн сэтгүүлч Ч.Доржбат: УИХ-ын гишүүн, сайд сэтгүүлчийн нэрийг Төрийн ордны хамгаалалтын албанд нэр өгсөн үед л яриа өгдөг. Энэ байдлыг эсэргүүцэж байна. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд биш, Төрийн бусад байгууллагууд ч сэтгүүлчдэд хаалттай болсон. Мэдээлэл авах гэхээр "Манай дотоод асуудал, оруулахгүй. Дарга хүнтэй уулзахгүй. Та гадаа үүдэнд дуудаад уулзчих” гэдэг. Энэ байдлыг эсэргүүцэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хаха
Хаха
2021-09-28 15:24

та нар угасаа юу ч хийж магадгүй бүтэхгүй гаршдэ

Unshigch
Unshigch
2021-09-28 15:26

muusain hulsnii bicheechid z##lval taarna

Зочин
Зочин
2021-09-28 15:27

ордонд нуух юм их л бна даа.

Зочин
Зочин
2021-09-28 15:29

Зөвшдээ төриин ордонд хян�##�т сэрэмж байх ёстой обект шүү энэ нэг б�##�ай эмэгтэй бол юуч хииж мэднэ яасан их тэнэдэг эргүү вэ

Арай арай
Арай арай
2021-09-28 15:30

Энэ хэд бол арай л байдаг хүмүүсээс яриа авч байгаа нь гэмт хэрэг хийчихсэн хүнтэй харьцаж байгаа юм шиг байдаг араас нь хөөцөлдөөд л гар хөлөөс нь зулгаах нь холгүй арай л ёс зүйгүй байдаг эднийг жаахан замбараатай болгоход буруутахгүй

Зочин
Зочин
2021-09-28 15:32

Ордонд нуух зүйл их л байдаг байх даа, тэр нь тамхины цэгээс нь �##�дагдаад л хаха

Зочин
Зочин
2021-09-28 17:54

ХОХЬ ЧИНЬ, МУУСАЙН ШАНТАЖЧИНГУУД.....

Иргэн
Иргэн
2021-09-28 19:12

Улам л ард түмнээсээ тусгаарлаад тасраад байж болохгүй л байх Корона гээд гишүүд харагдахгүй боллоо улс оронд шийдэх асууд�##� их б.а ажлаа хиймээр юм!

Зочин
Зочин
2021-09-28 20:31

Доржбат гэх мэтийн намын сэтгүүлчид байдаг болохоор ийм байд�##�д хүрсэн шүү дээ. Захи�##�гаар бусдыг харлуулна. Камераа буу, микээ сум, эзнээ ертөнцийн эзэн гээд бодчихсон.

Зочин
Зочин
2021-09-28 22:39

энэ 1 хар хэрүүлийн бузраар шантааж хийж амьдраад л байгаа хүн дээ

Холбоотой мэдээ

Back to top button