Нийгмийн

Ч.Доржбат: УИХ-аас гадна төрийн байгууллагууд хаалттай болсон

Сэтгүүлчид төрийн ордонд хөл хориогүй нэвтэрч, мэдээлэл түгээхийг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Арслантай гинжнээс үнэмлэхүүдээ зүүж, хэвлэн нийтлэх, мэдээлэх эрх чөлөө олгохыг шаардав. Энэ үеэр сэтгүүлч Ч.Лодойсамбуу, Н.Өнөрцэцэг тэргүүтэй сэтгүүлчид байр сууриа илэрхийлж, Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Энэ үеэр Тв5 телевизийн сэтгүүлч Ч.Доржбат: УИХ-ын гишүүн, сайд сэтгүүлчийн нэрийг Төрийн ордны хамгаалалтын албанд нэр өгсөн үед л яриа өгдөг. Энэ байдлыг эсэргүүцэж байна. Ганц УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдээс гадна Төрийн бусад байгууллагууд сэтгүүлчдэд хаалттай болсон. Мэдээлэл авах гэхээр "Манай дотоод асуудал, оруулахгүй. Дарга хүнтэй уулзахгүй. Та гадаа үүдэнд дуудаад уулзчих” гэдэг. Энэ байдлыг эсэргүүцэж байна” хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-09-28 16:31

bugd ali neg darga nariin ali neg namiin hariyaa bolohoor ter shuude

Холбоотой мэдээ

Back to top button