ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзана

Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар “Их 20”-ийн Дээд хэмжээний уулзалтын үеэр уулзахаар болсон байна.

Хоёр удирдагч аравдугаар сарын 30-31-нд Италийн Ром хотноо болох “Их-20” /G-20/-ийн орнуудын төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзахаар болов.

Туркийн “Анадолу” агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Жо Байден нар нарийн ширийн хүрээнд уулзалт хийх ажээ.

Хоёр орон Дэлхийн хоёрдугаар дайны дараа холбоотнуудын байр суурийг баримталж байсан ч Турк, АНУ төлөвлөсөн уулзалтыг хэзээ ч хийж байгаагүй үргэлж доод түвшинд хийгдсээр ирсэн. Одоогийн байдлаар гол маргаан нь Ойрхи Дорнод дахь Америкийн оролцоо, зэвсгийн гэрээтэй холбоотой юм.

“Мэдээжийн хэрэг, хэрэв надад сонголт байсан бол би америкчуудыг Сири, Иракаас гараасай гэж хүсч байна. Яг л тэд Афганистанаас гарсан шиг”.

Ийм ширүүн үсгийг Туркийн Ерөнхийлөгч Эрдоган есдүгээр сарын 26-нд Америкийн “CBS” телевизийн сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн нь анхаарал татаж эхэлсэн.

(Эх сурвалж: tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button