СПОРТ

Хөнгөн атлетикийн улсын рекордыг шинэчлэн тогтоожээ

Хөнгөн атлетикийн “Үчимбэр” клубийн нэрэмжит хөнгөн атлетикийн долоон төрөлтийн аварга шалгаруулах тэмцээн болжээ. Тус тэмцээнд хилийн 0303 дугаар тусгай салбараас 3 тамирчин оролцож Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, дөрвөн алт, зургаан мөнгөн медаль хүртсэн юм.

Тэмцээнд орсон хилчин тамирчдын оролцсон амжилтыг танилцуулбал:

Монгол Улсын 13 удаагийн аварга, хөнгөн атлетикийн ОУХМ, ахлах ахлагч Н.Мөнхбаяр. Тэрбээр эрэгтэйчүүдийн 3000 метрийн төрөлд найман минут 23 секунд 75 долийн амжилтаар I байр эзэлж энэ зайн Монгол Улсын рекордыг 30 жилийн дараа шинэчлэн тогтоолоо.

Түүний хувьд 1500 метрийн Монгол Улсын рекордыг гурван минут 48 секунд 35 долийн амжилтаараа эзэмшдэг юм. Долоон төрөлтийн тэмцээнд 1500 метрийн гүйлтийн төрөлд I байр, 4х100 метр, 4х400 метрийн буухиа гүйлтэд II байр эзэллээ.

Монгол Улсын 10 удаагийн аварга, хөнгөн атлетикийн спортын мастер, ахлагч Э.Төртогтох. Тэрбээр эрэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтийн төрөлд I байр эзэлж, Монгол Улсын таван удаагийн аваргаа бататгалаа. Мөн 4х100 метр, 4х400 метрийн буухиа гүйлтэд тус бүр II байр эзэллээ.

Спортын дэд мастер, дэд ахлагч Л.Тэмүүжин эрэгтэйчүүдийн уртын харайлтын төрөлд I байр эзэлж энэ төрөлд улсын аварга шалгаруулах тэмцээний 4 дэх түрүүгээ хүртлээ. Мөн 100 метр, 4х100 метрийн гүйлтийн төрлүүдэд тус бүр II байр эзлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button