
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын Ерөнхийлөгч Тедрос Аданом Гебрейесус Дэлхийн удирдагчдын форумд оролцож, Дэлхий даяар “COVID-19”-ийн эсрэг вакцины хүртээмж “аймшигт тэгш бус байдал” үйлчилж байгаа талаар ярив. Түүний хийсэн мэдэгдлийг ДЭМБ-ын вэб хуудсанд нийтэлжээ.
Тедрос Аданом Гебрейесус хэлэхдээ, одоогийн байдлаар Дэлхийн хүн амын дөнгөж гуравны нэг нь вакцины бүрэн тундаа хамрагдсан ба нийтдээ зургаан тэрбум гаруй тун вакцин хийгдсэн гэв.

Мөн, тэрбээр вакцины 75 хувийг дунд орлогоос дээш орлоготой, өндөр орлоготой улс орнууд хүлээж авсан бол Дэлхийн хэмжээнд нэг хувиас бага хувийг орлого багатай орнуудад нийлүүлж байгааг онцлов. Тэрбээр цааш нь ярихдаа Африк тивийн хүн амын дөнгөж дөрөвхөн хувь нь л вакцины бүрэн тундаа хамрагдсан гэжээ.
2021 оны эцэс гэхэд улс орон бүрийн хүн амын 40 хувийг, 2022 оны дундуур гэхэд 70 хувийг вакцинжуулах нь ДЭМБ-ын зорилго болохыг Гебрейесус ярив. Үүнд, Дэлхийн вакцины нийлүүлэлтийг хянадаг улс орон, компаниудын хувь нэмэр үнэхээр шаардлагатай байгааг ч онцоллоо.
Өмнө нь, Гебрейесус вакцинжуулалтын паспортыг олгох нь ялгаварлан гадуурхалт гэж нэрлэж байсан ч коронавирусийн эсрэг вакциныг Дэлхийн хүнамыг бүхэлд нь вакцинжуулсаны дараа л вакцины ногоон паспортыг нэвтрүүлнэ гэдгээ амлав.
(Эх сурвалж: lenta.ru)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.