ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Дэлхийн шилдэг агаарын тээврийн компаниуд тодров

Их Британийн “Скайтракс” /Skytrax/ компаниас Катарын “Qatar Airways” агаарын тээврийн компанийг Дэлхийн шилдэг агаарын тээврийн компани гэж жагсаалтыг тэргүүлсэн хэмээн нийтэлжээ.

Катарын тус компани нь бизнес ангиллын үйлчилгээ, суудлын ангиллаараа хамгийн шилдэг нь болов.

Хоёрдугаарт, Сингапурын “Эйрлайнс” /Airlines/, гуравдугаарт Японы “ANA All Nippon Airways” оржээ.

“Emirates”, “Japan Airlines” нар дөрөв болон тавдугаарт жагсжээ. Шилдэг аравт мөн “Cathay Pacific Airways”, “EVA Air”, “Qantas Airways”, “Hainan Airlines”, “Air France” багтсан байна.

“AirAsia” компани нь хямд өртөгтэй агаарын тээврийн компаниудын дунд тэргүүлэв. Түүний араас “AirAsia”, “Southwest Airlines”, “Scoot”, “Vueling Airlines”, “IndiGo”, “EasyJet”, “Jetstar Airways”, “Ryanair”, “Jetstar Asia”, “Flynas” компаниуд багтжээ.

Европт хамгийн сайн агаарын тээврийн компаниудад: “Air France”, “British Airways”, “Lufthansa”, “Aeroflot Russian Airlines”, “KLM”, “Turkish Airlines”, “Swiss International Air Lines”, “Virgin Atlantic”, “Austrian Airlines”, “Finnair” оржээ.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button