ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Дуучин Бритни Спирс эцгийнхээ асрамжаас гарч, эрх чөлөөтэй болно

АНУ-ын шүүхээс Бритни Спирсийн эцгийг дуучныг асрамжаас хассан шийдвэр гаргалаа. Шүүх хурлын үеэр Бритнигийн өмгөөлөгч Мэттью Розенгарт дуучны эцэг Жеймс Спирсийг “харгис, хор хөнөөлтэй, гутмаар хүн” хэмээн нэрлэв.

“Дуучин эцгийгээ амьдралаас нь алга болоосой гэж хүсч байна. Одоо Бритни асран хамгаалагч эцэггүйгээр маргааш босч сэрэх учиртай” гэж Бритнигийн өмгөөлөгч хэлсэнийг “Си-Эн-Эн” /CNN/ агентлаг мэдээлжээ.

Мөн, өмгөөлөгч дуучин бүсгүйн эцгийг охиныхоо унтлагын өрөөнд нь хүртэл бичлэг хийх хяналтын камер суурилуулсан гэдэгт буруутгасан.

Хэдийгээр шүүхээс Бритни Спирсийг эцгийн асрамжаас нь ийнхүү чөлөөлсөн ч хяналтаас бүрэн гараагүй байгаа аж. Шүүх эцэг Жеймсийг нь түр асран хамгаалагчаар томилох шийдвэр гаргав.

Харин Бритнигийн мөнгө санхүүг нягтлан бодогч Жон Забел хариуцахаар болсон байна. Он дуусахаас өмнө асран хамгаалагчтай холбоотой шүүхийн өөр нэг сонсгол болох бөгөөд тэр үед Бритниг асран хамгаалалтаас бүрэн гаргах хасах асуудлыг эцэслэн шийдэх ажээ.

(Эх сурвалж: buzzfeednews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button