Нийгмийн

САЙН МЭДЭЭ: МУИС дэлхийн шилдэг 25 их сургуулийн нэг болжээ

МУИС дэлхийн шилдэг 25 их сургуулийн нэг болжээ. Тодруулбал, их, дээд сургуулиудын чансаа тогтоодог U-Multirank эрэмбийн олон улсын хамтын ажиллагааны индекс гэх шинэ үзүүлэлтээр дэлхийн шилдэг 25 их сургуулийн эгнээнд багтжээ.

Тус шилдэг 25 их сургуульд Европоос 21 их сургууль, Америк, Африк тивээс тус бүр 1 их сургууль, Азиас Японы Осака их сургууль багтсан байна.

Мөн U-Multirank 2021 эрэмбээр МУИС гадаадын эрдэмтэн, судлаачидтай хамтран хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн үзүүлэлтээр нийт эрэмбэлэгдсэн 1140 их, дээд сургуулиас хамгийн өндөр оноо авчээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншаарай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button