Нийгмийн

Өвөрхангай аймагт хээрийн түймэр гарч 10 га талбай шатжээ

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал баг “Хайрханы хишиг” гэдэг газар хээрийн түймэр гарсан байна.

Энэ тухай дуудлагыг өчигдөр 16:10 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 12 дугаар анги, нэмэлтээр Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын хүмүүс, орон нутгийн иргэд ажиллаж, 16:23 цагт түймрийг цурманд оруулжээ.

Улмаар 53 минут ажиллан 17:13 цагт бүрэн унтрааж, сумын Засаг даргын орлогчид хүлээлгэн өгсөн байна. Түймэрт н ийт 10 га талбай шатсан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button