СПОРТ

О.Тулгыг тайван орхи, тэр буруугүй

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар сорилго тэмцээнд ирээгүй, жингээ үзүүлээгүй тул өнөө жилийн ДАШТ-ий 60 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулга өрсөлдөхөөр болоод байгаа билээ. Үүнийг дагаад цахим ертөнц боксын спортоор “амьсгалж” байна. Фэйсбүүкээр дүүрэн бокс мэддэг хүмүүс гараад ирж. За, энэ ч яах вэ монголчуудын гэм биш зан.

Анзаарах нь ээ, боксчин О.Тулгыг элдвээр хэлсэн, доромжилсон сэтгэгдэл, пост нэлээд хөвөрч байна. “Дэлхийн аваргад очоод ганц ялж чадах уу”, “Захын бацаанд нам цохиулна”, “Энэ л баахан хор найруулсан биз”, “Нямбаатарын бөөс, суганы үс”, “Энийг л явуулах гэсэндээ тавьсан жүжиг” гэх мэтээр элдвээр хэлж. Үнэндээ бусдад ингэж шүүмжлүүлэх, элдвээр хэлүүлэх буруу зүйл О.Тулга хийгээгүй. Харин ч эсрэгээрээ түүнд хүндэтгэлтэй хандах нь зүйтэй баймаар. Яагаад гэж үү, шалтгаан нь ийм.

Нэгдүгээрт, О.Тулга энэ жил ДАШТ-д оролцох ширэн бээлийтнүүдийг сонгох сорил тэмцээнд түрүүлж, дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрхээ албан ёсоор авчихсан байсан.

Хоёрдугаарт, Нэгэнт эрхээ албан ёсоор авчихсан байсан тул Э.Цэндбаатартай халз өрсөлдүүлэхээр болсон Монголын боксын холбооны шийдвэрийг эсэргүүцэж болох л байсан. Түүнд тийм эрх нь бий. “Би сорил тэмцээнд түрүүлж, албан ёсоор эрхээ авсан. Э.Цэндбаатартай өрсөлдөхгүй” гэх боломжтой. Учир нь, Э.Цэндбаатар албан ёсны сорил тэмцээнд өрсөлдөөгүй.

Тийм байхад “Монголын боксын холбооны шийдвэрийг дагана, Э.Цэндбаатар ахтай өрсөлдсөн ч яах вэ” гээд уужуу хандсан, хүлээцтэй байсан нь түүний буруу биш байлтай.

Ямар ч спортын төрөлд албан ёсны сорилгод түрүүлсэн тамирчин ДАШТ-д өрсөлддөг нь тогтсон журам. Сорилгоос албан ёсоор эрхээ авсан тамирчныг бусдын хүсэлтээр дахиад сорилго хийх, халз өрсөлдүүлсэн тохиолдол Монголын спортын түүхэнд гараагүй байх.

Олон нийт О.Тулгын талаар ярьж, шүүмжилж, элдвээр хэлэхийн хэрээр түүнд дарамт болно. Ялангуяа, ДАШТ-д анх удаа өрсөлдөх, 20-хон настай тамирчин сэтгэл зүйн ийм дарамтыг бүр ч их мэдэрч байгаа. “Амжилт гаргаж чадахгүй бол яана. Э.Цэндбаатарыг явуулсан бол медаль авах байсан” гэж шүүмжлүүлэх байх” гэсэн сэтгэл зүйн дарамт түүнийг “нөмөрч” байгаа болов уу.

Олон нийт түүний тухай ярьж, элдвээр хэлэхийн хэрээр ийм айдас, дарамт түүнийг улам нөмөрнө. Тиймээс О.Тулгыг тайван орхи. Тэр өөрийн авсан эрхээрээ л ДАШТ-д өрсөлдөх гэж байна. Тэр буруугүй. Харин Э.Цэндбаатар яагаад сорилгод өрсөлдөөгүй вэ, дарамтлуулсан эсэх тусдаа асуудал.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-03 13:48

Ene ojood bas l hoolnii saw bnoo yuj chadahgui tegeed hasagdaad ireed baahan zowlon yrina biz

Зочин
Зочин
2021-10-03 13:52

Badaruugan gainii hor shuu dee ene bugd iim nasiig dairaagui ym shig l baidag ym da eedgui zaluu bas yu yu awsan genuu ug n duu naraa hoorond n ewtei awj ywahgui ingeel haglaad ard tumeng haglan butargaad dund n holboogoo oligtoi awaad ywjij chadahgui muul bn daa

Иргэн
Иргэн
2021-10-03 14:12

Яг үнэндээ цэндбаатар гэж туйлбаргүй юмнаас хамаг хэрэг үүслээ мөрөөраө явээ тулгад бүү гай бол хүмүүс ээ дэлхиин боксын дүрэм журам гэж том юм байдгииг мэдэж байж хов ярь хүмүүс ээ

Нам ламдаа живсэн үхэрнүүд
Нам ламдаа живсэн үхэрнүүд
2021-10-03 14:18

Энэ тулга бэ�####� нь МАНын харя�##��##�тай юм байлгүйдээ сайн ахнараасаа гуйгаад олимпд явах гэтэл цэндээ гай болоод замаасаа �######�уулж байхгүюу арчаагүй шээснүүд чамайг олимд яваад хэр байхийг чинь харнаа хорчиисон нам дагасан �######�

Зочин
Зочин
2021-10-03 15:04

Энэ з�##�уу ямар ч буруугүй харин ч хүндэтгэлтэй хандсан байна. Тулгаад амжилт хүсье, чи чадах ёстой

Unsh
Unsh
2021-10-03 15:13

Tsendbaarar sagsuurch biyee tiij bgaad iim bolson . Bolij.

Зочин
Зочин
2021-10-03 15:59

tsendbaatar odoo oor aj hiigeed hun shif l amidrah hergetei!! odoo boli boli!!

Уншигч
Уншигч
2021-10-03 16:19

З�##�уу дүү минь хичээгээрэй, одтой хийморьтой байж олны магнайг тэнийлгээрэй

m
m
2021-10-03 16:47

tulgiig demjlee

Зочин
Зочин
2021-10-03 18:40

Боксын тэнгэр Монголчуудаас нүүрээ бууруулах вий дээ, УЗн гишүүн нь тамирчдынхаа эмнэлэгийг шуучихсан, эрхэм хууль зүй дотоод хэргийн сайдтан нь нэг жаахан сахилгагүй тамирчинтайгаа сошилаар үзэлцээд л, ийм дампуу юм гэж хаа байсан юм? Улстөр, улстөрчдөөс спортоо с�##�гах цаг болоогүй юу? Ёс зүй этик гэдэг юм байна уу!

Зочин
Зочин
2021-10-03 18:42

Тулга хүү сая армийн аваргад яаж тоглолоо! Дэлхийн дэвжээнд яаж тоглохыг нь харий даа

Барилгачин
Барилгачин
2021-10-04 09:03

Цэндээ одоо боксоо болио. Энд надтай ирж барилгын ажил хий. хэл амгүй амар

Холбоотой мэдээ

Back to top button