ДЭЛХИЙНийгмийн

Европын компаниуд хийн үнэ өссөнөөс дампуурч эхлэв

Европын хэд хэдэн эрчим хүчний компаниуд хийн үнэ өссөнөөс болж дампуурлаа зарлалаа. Энэ талаар “The Independent” нийтэлжээ.

Тодруулбал, Их Британид үнийн өсөлтийг тэсвэрлэж чадаагүй дөрвөн компани дампуурчээ. Байгалийн хийг түүхий эд болгон ашигладаг бордоо үйлдвэрлэгчид ч хямралын байдалд оржээ. Үүнээс гадна, хүнд үйлдвэр, хөнгөн цагаан, цемент үйлдвэрлэгчид ч хохирол амсч эхэллээ.

Түлшний үнэ өсөх гол шалтгаан нь цар тахлын дараагаар эдийн засаг дахин сэргэж эрэлт хэрэгцээ хурдацтай өссөнөөр зах зээл дээрх хийн нийлүүлэлт багассантай холбоотой.

Өмнө нь, аравдугаар сарын 3-нд Украйны эрчим хүчний бирж дэх байгалийн хийн үнэ түүхэн дээд хэмжээнд хүртлээ өсч 1,5 мянган америк доллар руу ойртсон юм.

(Эх сурвалж: Independent)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button