ДЭЛХИЙНийгмийн

Япон шинэ Ерөнхий сайдтай боллоо

Японы эрх баригч Либерал Ардчилсан Намын шинэ дарга, өмнө нь Гадаад Хэргийн сайд асан Кишида Фүмио тус улсын 100 дахь Ерөнхий сайдаар сонгогдлоо.

Намын даргын сонгуулийн санал асуулгыг шууд дамжуулсан бөгөөд Парламентын Доод танхимд Кишида Фүмио 458 саналын хуудаснаас 311 санал авч ялалт байгуулсан. Харин Дээд танхимд 241-ээс 141 санал авсан. Намын даргын албан тушаалыг олонхийн саналаар сонгодог дүрэмтэй.

Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг өнөөдөр зарлах бөгөөд шинэ бүтцээр бол  20 гишүүнээс 13 нь анх удаа сайд болох нь нэгэнт тодорхой болов. Хамгийн өндөр настай сайд нь 77 настай, харин хамгийн залуу сайд нь 44 настай аж.

Ерөнхий нарийн бичгийн даргаар Мацүно Хироказү томилогдоно. Өмнөх Засгийн газраас шинэ танхимд гурван хүн шилжин ажиллах бөгөөд Гадаад Хэргийн сайд Мотэги Тошимицү, Батлан ​​Хамгаалахын сайд Киши Нобүо, Шинжлэх Ухаан, Боловсролын Яамыг удирдаж байсан Хагиүда Коичи нь энэ удаад Эдийн засаг, Худалдаа, Үйлдвэрийн сайдаар тус тус ажиллахаар болжээ.

Шинэ Ерөнхий сайд Кишида өнөөдөр хэлэхдээ, сонгогдсоныхоо дараа Парламентын доод танхимын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан танхимыг тарааж, сонгуулийг энэ аравдугаар сарын 31-нд явуулахаар төлөвлөжээ.

(Эх сурвалж: Ria.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button