ДЭЛХИЙНийгмийн

АНУ-ын шинжээч: Европ үеэ өнгөрөөж Азийн эрин ирж байна

Ойрын үед болж өнгөрч буй үйл явдлуудаас харвал Европ үеэ өнгөрөөж байгаа талаар Америкийн улс төрч, Бүгд Найрамдах Намын палеоконсерватив фракцын үзэл сурталч асан Патрик Бьюкенен “The American Conservative” сэтгүүлд бичсэн нийтлэлдээ дурьджээ.

Түүний хэлснээр, өнөөдөр Ази тив Европоос илүү хүчтэй болж байгаа, учир нь тэнд хамгийн олон хүн амтай улс орнууд байгаа юм. Цөмийн зэвсэгтэй есөн том улсын зургаа нь чухамхүү Ази тивд байгаа юм. Дэлхийн хамгийн том эдийн засагтай улсын тоонд АНУ-ын дараагаар БНХАУ, Япон гээд Азийн улс ордог. Энэ мэт хүчин зүйлс нь хамаг анхаарал Ази-Номхон далайн улс орнууд руу чиглэж Европ тив улиг болох шалтгаан болж байгааг улс төрч онцлов.

Мөн Европт олон асуудал хуримтлагдсан гэдгийг ч дурьдав. Их Тухайлбал, Их Британи Европын Холбооноос аль хэдийн гарч Австрали, АНУ-тай “AUKUS” гэх гурван улсын эвсэл байгуулсан нь хөрш орнуудаасаа холдох шалтгаан болсон.

Үүний зэрэгцээ Германд сая болсон сонгуулийг бас дурьдаж болно. Германы Христийн Ардчилсан Холбоо Нам түүхэндээ анх удаа сонгуульд дөнгөж дөрөвний нэг хувийн санал авсан билээ. Түүнчлэн, улс төрчийн дүгнэснээр хамгийн боломжит гэсэн Канцлеруудын хэн нь ч Ангела Меркель шиг байж чадахгүй ажээ. Бьюкенен “Саарал сувд” хочит Ангела Меркелийг “Европын жинхэнэ удирдагч” хэмээн нэрлэв.

Тэрбээр мөн Афганистан дахь ажиллагаа амжилтгүй болсон талаар сөхөөд тус улсаас АНУ, НАТО-гийн холбоотнууд гарснаар Вашингтон ялагдаж ээлжит ичгүүрээ дэлгэсэн гэв.

Нэмж дурьдахад Европт сүүлийн үед ер нь улс төрийн дотоод маргаан улам бүр нэмэгдсээр байгаа юм. Шотланд Их Британиас, Каталон Испаниас, тэр ч байтугай Сардиния Италиас салан тусгаарлагдах тухай сэдвүүд улам бүр нэмэгдсээр байна. Польш, Унгар улс Европын Холбооны шинэчлэлтэй санал нийлэхгүй байгаагаас болж Брюссельтэй үзэл бодлын хувьд зөрчилдөж байгаа бөгөөд дүрвэгч цагаачдын шилжилт хөдөлгөөний талаар Европын өмнөд хэсэгт байх улс орнууд хамгийн их санаа зовж байна гэдгийг ч ярив.

(Эх сурвалж: Ria.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button