Түлшний хөнгөлөлт дуусна гэж ойлгосон иргэд нөөцөлж, хомсдол үүсгэж байна гэв
Эрчим хүчний яам, Тавантолгой түлш, Үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд хамтран шахмал түлштэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Мэдээллийн үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:
"Иргэд, айл өрхийн шахмал түлшний хэрэглээг хязгаарласан зүйл байхгүй. Нэг өрхөд долоо хоногт зургаан шуудай түлш өгдөг хэвээр байгаа. Үнэхээр хүрэлцэхгүй болон асуудал байвал өрхөд олгох түлшний тоог нэмэгдүүлэх боломжтой. Одоогоор нийслэлийн хэмжээнд 74 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бий. Шатахууны хомсдол үүсч байгаа гол шалтгаан нь борлуулалтын цэгийн тоо цөөрсөнтэй холбоотой. Түүнээс түлшний нөөцөөс болоогүй. Мөн зарим өрхүүд шахмал түлшний давхар картаар хэрэглээгээ авсанаас үүдэлтэй хомсдол бий. Хэрэглээ өссөнтой холбоотой юм. Өдөрт 3200 тоннд шахмал түлш хэрэглэж байна. Иймд цэгийн тоог 100-гаар нэмэгдүүлж ажиллана. Маргаашнаас цэгийн тоог нэмэгдүүлж, 380 цэгээр сайжруулсан түлш борлуулагдана. Иргэд шахмал түлшний үнийн хөнгөлөлт энэ онтой зэрэгцэн дуусна гэж ойлгоод нөөцөлж, хомсдол бий болгоод байх шиг байна. Тийм зүйл байхгүй” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайдуудад вакцин нөлөөлөөд чиптэй болжэ, ганцхан хариулттай, бензин, түлш нөөцөлсөн иргэд буруутай