Нийгмийн

Ү.Энхжин багш О.Оюунтунгалагтай хамтран уран бичлэгийн үзэсгэлэнгээ дэлгэжээ

Арванхоёрдугаар ангийн сурагч Ү.Энхжин багш О.Оюунтунгалагтай хамтран “Багш шавийн барилдлага” нэртэй уран бичлэгийн үзэсгэлэнгээ дэлгэжээ. Үзэсгэлэн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 50/100 “Event Hall”- д аравдугаар сарын 04-нд нээлтээ хийжээ.

Ү.Энхжин анх ээжээрээ монгол бичиг заалгаж байсан бөгөөд зургадугаар ангиасаа уран бичлэгээр хичээллэж буй аж. Тэрбээр аймгийнхаа нийт 10 гаруй мэргэжлийн багш төрийн албан хаагч 80 гаруй сурагчдад бийрийн бичвэрийн зургаан удаагийн сургалт зохион байгуулжээ. Мөн энэ жилээс “Бийрийн жим” дугуйландаа 6-10 насны сурагчдыг хамруулан сургаж, баримлын шавраар урлах сургалт зохион байгуулж байгаа гэнэ.

Бид баримлын шавраар үлгэрийн баатар хийдэг зургаан настай түүний дүү Ү.Эмүжинтэй ярилцсан билээ. Ярилцлагыг энд дарж уншаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button