ДЭЛХИЙНийгмийнЭДИЙН ЗАСАГ

Брент газрын тос 2018 оноос хойш анх удаа 83 ам.долларыг давлаа

Мягмар гараг /2021.10.05/-ийн арилжаагаар газрын тосны үнэ огцом өслөө. Өдрийн зарим хэсэгт “Brent” маркийн газрын тосны үнэ 2018 оны аравдугаар сарын 10-наас хойш анх удаа баррель нь 83 америк доллараас давжээ.

Москвагийн цагаар 18:22 гэхэд “Brent” маркийн газрын тосны арванхоёрдугаар сарын фьючерс Лондонгийн “ICE Futures” бирж дээр 1,72 америк доллараар буюу 2,12 хувиар өсч, нэг баррель нь 82,98 америк доллар болов. Үүнтэй зэрэгцээд “WTI”-ийн арваннэгдүгээр сарын фьючерсийн үнэ Нью-Йоркийн биржид /NYMEX/ цахим арилжаагаар 1,74 америк доллараар буюу 2,24 хувиар өсч, нэг баррель нь 79,36 америк долларт хүрчээ.

Байгалийн хийн үнэ огцом өсч буй энэ үед эрэлт хэрэгцээ өсч байгаа хэдий ч газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх талаар өмнө нь баталсан төлөвлөгөөгөө хэвээр хадгалах шийдвэрийг “ОПЕК+”-ийн гишүүн орнууд дэмжиж байгаа аж.

Энэхүү төлөвлөгөөний дагуу “ОПЕК+”-ийн гишүүн орнууд арваннэгдүгээр сард олборлолтын хэмжээг өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэхээр болов. Албан бус уулзалтын дундах уулзалтаар арванхоёрдугаар сарын өмнөх төлөвлөгөөг хадгалахын зэрэгцээ ирэх сард үйлдвэрлэлийг 800 мянган баррелээр илүү эрчимтэй нэмэгдүүлэх хувилбарын талаар авч хэлэлцжээ.

Хөрөнгө оруулалт, судалгааны “Third Bridge” байгууллагын шинжээч Питер МакНэлли хэлэхдээ “2020 оны хоёрдугаар улиралд газрын тосны олборлолт огцом буурсны дараа “ОПЕК+”-ийн орнууд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхдээ маш хойрго удаан хандаж байгаа учир зах зээлийн эрэлт 2022 он гэхэд л бүрэн сэргэх магадлалтай” гэв. Мөн “ОПЕК+” олборлолтын хэмжээг сар бүр 400 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасны дараа Дэлхийн газрын тосны нөөц буурсаар байх болно гэж мөн онцлов.

Саудын Арабын “Saudi Aramco” газрын тос /нефть/-ны компанийн тооцоолсноор хэрэглэгчид илүү үнэтэй хийгээс арай хямд газрын тос худалдан авахыг илүүд үзэж байгаа тул хийн үнийн өсөлт нь газрын тосны эрэлтийг өдөрт ойролцоогоор 500,000 баррелиар нэмэгдүүлсэн ажээ.

“Бид эрчим хүчний зах зээлд хөөс үүсч байна гэж үзэж байгаа ба өнөөгийн үүсээд байгаа хэлбэлзэлийн мөчлөг нь хамгийн оргил үедээ хүрч байгааг энгийн байдаг нэг өөрчлөлт хэмээн дүгнэж байна. Энэ нь ялангуяа байгалийн хийд хамаатай зүйл бөгөөд өөрөө өөрийгөө сэргээх зах зээлийн механизмыг үл тоомсорлосон хэрэг” хэмээн “Next Generation Julius Baer” группийн ерөнхий эдийн засагч, судалгааны бүлгийн тэргүүн Норберт Рюкер ярив.

“Илүү сөрөг хэлбэлзэл жилийн эцэс гэхэд илүү мэдрэгдэх магадлалтай гэж бид тооцоолсон. Гэвч цаг агаар, улс төрийн нөхцөл байдал зэрэг нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүйг сүүлийн сарууд тод харууллаа. ​ Улс төрийн цагаа олоогүй хөндлөнгийн оролцоо нь эрчим хүчний эрчимтэй зах зээлийг намжаахаас  илүүтэйгээр бүр хөөрөгдөх магадлал өндөр байна. Өнөөгийн богино хугацааны өсөлтийн хувилбар ийм л байна” хэмээн эдийн засагч нэмж онцлов.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button