Нийгмийн
Б.Оролзодын нэрэмжит "Тогоруутай нуурын айзам II” анхны номын уралдааныг зарлажээ

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Баасанжавын Оролзодын нэрэмжит “Тогоруутай нуурын айзам II” анхны номын уралдааныг зарлажээ.
Уг уралдаанд 18-30 насны залуус бүтээлээ явуулах боломжтой. Уралдаан яруу найраг, хүүрнэл зохиол төрлүүдэд бүтээл хүлээж авах бөгөөд өмнө нь ямар нэгэн байдлаар хэвлэгдэж байгаагүй бүтээл хүлээн авах юм.
Бүтээлийг аравдугаар сарын 06-аас арваннэгдүгээр сарын 26 хүртэл хүлээж авахаар болжээ.
“Тогоруутай нуурын айзам” анхны номын уралдаанд өнгөрсөн жил 18 уран бүтээлч бүтээлээ ирүүлснээс МҮИС-ийн багш, яруу найрагч Н.Оюунбилэг шалгарч, номоо хэвлүүлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.