ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

АНУ-ын Засгийн газрын сүлжээнд Оросын хакерууд халдсан тухай CNN мэдээлэв

Оросын хакерууд сүүлийн хэдэн сард АНУ, Европын улс орнуудын Засгийн газрын сүлжээнд нэвтрэхийг оролдсон гэж кибер аюулгүй байдлын шинжээчид мэдэгджээ. Энэ талаар “Си-Эн-Эн” /CNN/ агентлаг мэдээлэв.

“Хакеруудын бүлэглэл нь Хойд Америк, Европын зорилтот байгууллагуудад шууд болон шууд бусаар нэвтэрдэг улс төр, гадаад бодлогын асуудал, технологи нийлүүлэлт хариуцсан хэд хэдэн төрийн байгууллага руу аюул заналхийлэл учруулсан” хэмээн кибер аюулгүй байдлын “Mandiant” компанийн ахлах дэд Ерөнхийлөгч, шинжээч Чарльз Кармакал мэдэгдэв.

Тэрбээр чухам ямар технологи нийлүүлэгчдийн талаар дурьдсанаа хэлээгүй аж. Эдгээр халдлагыг 2020 онд АНУ-ын Засгийн газрын бүтцэд кибер халдлага үйлдсэн хакеруудын бүлэглэл гэж сэжиглэж байгааг онцолжээ.

АНУ-ын холбооны агентлагууд Оросын хакеруудын сүүлийн үеийн үйл ажиллагааг байнга хянаж байгаа гэж АНУ-ын албаны хүн “Си-Эн-Эн” /CNN/ агентлагт ярьжээ. Кибер халдлагатай холбоотой асуудлыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн сүүлийн хуралдаанаар хэлэлцжээ.

2020 оны арванхоёрдугаар сард америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаадын Засгийн газартай холбоотой хакерууд АНУ-ын Сангийн Яам, Дотоод Аюулгүй Байдлын Яам, АНУ-ын Худалдааны Яамны Үндэсний Харилцаа Холбоо, Мэдээллийн Алба, Пентагон, Эрчим Хүч, Цөмийн Аюулгүй Байдлын Яамны сүлжээ рүү халдсан гэжээ. АНУ-ын хэд хэдэн албан тушаалтнууд кибер халдлагын цаана ОХУ-ын тагнуулын албатай холбоотой гэх “APT29” буюу “Cozy Bear” хакерын бүлэг байж болзошгүй гэж мэдэгджээ.

Хожим нь, кибер халдлага нь Техас мужийн Остин хотын “SolarWinds” мэдээллийн технологийн компани руу чиглэгдсэн болох нь ил болжээ. Хакерууд өнгөрсөн оны гуравдугаар сараас зургадугаар сарын хооронд тус компанийн гаргасан шинэчлэлтийг ашиглан “Orion” программ хангамжийг ашиглаж байжээ.

Эцэст нь, АНУ “SolarWinds”-ийн эсрэг хийсэн халдлагын хариуд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ тогтоосон. Харин Америкийн буруутгасан энэ үйлдэлийг Оросын тал эрс няцаасаар ирсэн.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Засаг захиргаа кибер аюулгүй байдлын аюул заналхийлэлд хариу арга хэмжээ авахыг нэн тэргүүний зорилт болгосон. Тавдугаар сард Жо Байден холбооны кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх захирамжид гарын үсэг зурсан.

АНУ-ын Ерөнхийлөгч зургадугаар сард Женев хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай цахим орчинд кибер халдлагын талаар ярилцсан.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button