Нийгмийн

Дуучин Адель “Vogue” сэтгүүлийн нүүр царай болжээ

Дуучин Адель Британи, Америкийн Vogue сэтгүүлийн нүүр царай болжээ. Өдгөө 33 настай настай тэрбээр аравдугаар сарын 15-нд шинэ дуугаа цацахаар төлөвлөж буй аж.

Түүний анхны 19 нэртэй цомог нь 2008 онд хэвлэгдэж, Английн хөгжмийн ертөнцөд тэсрэлт болсон бөгөөд тухайн ондоо 2009 оны Грэммийн наадмаас Шилдэг Залуу уран бүтээлч болон Шилдэг эмэгтэй поп гоцлол номинацид шагналын эзэн болсон юм.

Аделийн 21 цомог нь 2011 онд хэвлэгдсэн бөгөөд олон олон шагналыг хүртэж түүхэнд тодоор нэрээ бичүүлсэн юм. 21 цомог Грэммийн наадамд Шилдэг цомог, Оны шилдэг дуу бичлэг, Шилдэг поп гоцлол цомог, Шилдэг клип, Шилдэг бие даасан тоглолт зэрэг зургаан номинацид нэр дэвшиж бүгдэд нь шалгарчээ. Адель үүгээрээ Биёонсэгийн амжилтыг давтаж Грэммийн наадмаас нэг үдэш хамгийн олон шагнал хүртсэн эмэгтэй дуучин болсон юм.

Түүний дараа алдарт Skyfall киноны дууг дуулж Оскараас шагнал хүртсэн байна.

25 цомог нь 2015 онд хэвлэгдсэн даруйдаа шуугиан тарьсан юм. 25 цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 3 сая хувь борлогдон Billboard чартын амжилтыг эвдсэн байна. Мөн 25 цомогт багтсан Hello дуу нь Youtube сайтад тавигдсанаасаа хойш 24 цагийн дотор 1 тэрбум 200 сая гаруй хүн үзсэнээрээ Тайлор Свифтийн амжилтыг эвдсэн юм.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button