Сурвалжилга, Нийтлэл

Т.Банзрагч: Эд хөрөнгөтэй бус хөдөлмөрч зантай хүн сайхан амьдрах боломжтой

"Өөрийгөө өөрчилсөн он жилүүд" хэмээн хашааныхаа тохижилтын талаар цахим орчиндоо нийтэлж бусдад мэдээлэл солилцсон “Tegshbayаr Banzragch” хэмээх фэйсбүүк хэрэглэгчтэй холбогдож ярилцлаа.

Тэрээр Орхон аймгийн Баян-өндөр сумын шинэ тосгоны 23-19 тоотод оршин суух жирийн л нэгэн иргэн юм. Түүнтэй яриагаа эхлүүлэхэд "Ах нь сайрхах гэсэнгүй ээ. Энэ муу хашаагаа есөн жил тохижуулж ийм болголоо. Ердөө л цалингийнхаа боломжит хэмжээгээр бага багаар хийсээр энэ хүрсэн. Мөнгөтэй баян хүмүүс харвал шоолох л байх. Энэ байтугай зүйлийг тэд асар хурдан хугацаанд хийж чадна. Би ердөө бусдын гэр хорооллын буурай, халтар амьдардаг гэх яриаг өөрчлөхийг хүссэн иргэн хүн" хэмээн ярьсан юм.

-БАГА ЗАРДЛААР ХЭРХЭН ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРЧ БОЛОХ ВЭ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙГАА-

-Та хэзээнээс хашаагаа тохижуулах болсон бэ? "Өөрийгөө өөрчилсөн он жилүүд" хэмээн тодотгосон байсан тодорхой шалтгаан байсан л байх тийм үү?

-Анх энэ газраа авахдаа л зорьж төвөөс зайдуу авсан. Хүмүүст гэр хороолол л гэхээр тоос шороондоо дарагдсан хашаа байшин, гэр байдаг гэсэн ойлголт суучихсан байдаг. Би энэ ойлголтыг арилгахыг хичээсэн, надаас үлгэр жишээ аваасай гэж бодсон. Гэхдээ ийм болгох гэж есөн жил хичээлээ, мөн тийм ч их мөнгө гаргаагүй шүү. Цалингаасаа 20 хувийг нь зарцуулж байсан.

-Хашаагаа тохижуулахад их мөнгө шаардсан уу?

-Боломжоороо л. Тийм учиргүй их мөнгө ч биш, цалингийнхаа боломж бололцоогоор тодорхой хэмжээг нь зарцуулж ирсэн. Тодруулбал сар бүрийнхээ цалингаас хэрэглээний зардлаа тооцоолж хасаад ерөнхийдөө 20-30 хувийг зарцуулж ирсэн. Ер нь бага зардлаар хэрхэн гэр хороололд амьдарч болох вэ гэдгийг харуулахыг зорьж байгаа

-Олон төрлийн мод, бут сөөг, цэцэгс тарьсан байна. Үүнээс үзвэл таны амьдралын хэмнэл өглөө эрт эхэлдэг байх тийм ээ?

-Ах нь Эрдэнэт үйлдвэрт жолоочоор ажилладаг. Өглөө зургаан цагт босож ажилдаа явдаг. Орой тарж ирээд зав чөлөөгөөрөө хашаагаа тохижуулж янзалдаг. Бараг л өдөрт 13-14 цаг ажилладаг гэхэд болно.

-ЧАЦАРГАНА, БӨӨРӨЛЗГӨНӨ, АЛИМ, МАНАС ГЭХ МЭТ ЕСӨН ТӨРЛИЙН 40 МОД ТАРЬЖЭЭ-

-Танай хашаанд олон төрлийн цэцэгс, түүнчлэн чацарганын мод харагдсан. Одоогоор хэчнээн төрлийн мод, ургамал тарьж ургуулсан байна вэ?

-Тэгэлгүй яахав, чацарганын мод бий. Түүнчлэн есөн төрлийн 40 ширхэг мод тарьсан. Үүнээс ихэнх нь жимсний мод бий. Тухайлбал, чацарганын мод, манас арнитик, давжаа алим, үхрийн нүд, бөөрөлзгөнө, мойл, том алимын мод, нэрс зэрэг модод бий. Энэ жилээс мойл болон давжаа алимын модод жимсээ өгч эхэлж байгаа. Бусад жимсний модод нь бүгд суулгаад удаагүй жижиг байгаа учир хоёр гурван жилээс жимсээ өгөх байх. Мөн таримал цэцгүүд бий. Харин зүлгийн хувьд байгалийнх учир ууланд ургадаг зарим байгалийн цэцэгс ургадаг шүү.

-Таны хашаандаа хийсэн зүйлсийг харахад ихэвчлэн юмхнаар юм хийсэн байна. Мужаан, гагнуурчин, барилгачин гэх мэт олон хүний оролцоо орсон мэт харагдлаа. Та энэ бүхнийг өөрөө хийдэг үү?

-Хүн хөлсөлж хийсэн юм бараг л байхгүй. Ихэвчлэн өөрөө хийж гүйцэтгэнэ. Гэхдээ яг ганцаараа хийнэ гэж байхгүй, гэр бүлийнхэн болон хамаатан садангийн минь хүмүүсийн оролцоо, туслалцаа их бий. Би ч хэрэгтэй үедээ гагнуурчин, мужаан, зураг төсөл гаргадаг хүн, ногоочин гээд бүх л мэргэжлийн хүн болдог. 

-Таны монгол гэрээ саравчны сүүдэрт барьсан санаа чинь их содон санагдлаа. Яагаад ингэж барих болсон бэ?

-Яагаад ингэж хийх болсон бэ гэхээр Монголчуудын дийлэнх хувь нь гэр хороололд амьдардаг. Гэр хороололд амьдардаг хүмүүсийн талаар янз бүрээр л ярьж нүд үзүүрлэж, бохир заваан амьдардаг гэлцдэг. Тиймээс миний хувьд тэр шүүмжлэлийг бага ч гэсэн арилгах үүднээс хувь нэмэр оруулж, бусдад үлгэр дуурайлал болохыг хичээсэн. Саравч хийсэн нь бороо шороонд өнгө үзэмж алдахгүй, ус нэвтрэхгүй, салхи шуурганд өртөхгүй байлгахыг хичээж хийсэн нь энэ. Түүнчлэн тав тухтай, тохилог, цэвэр цэмцгэр байлгах үүднээс шалны халаалтаар гэрийнхээ халаалтыг шийдсэн.

Хамгийн гол нь эдгээр бүх зүйлийг экогоор шийдэхийг зорьж байгаа. Амьдарч байгаа байшин болон гэрээ гал түлдэггүй халаалтаар шийдэж өгсөн. Аль болох байранд амьдарч байгаатай адилаар халуун хүйтэн усыг цогцлоохыг бодож байгаа. Гэвч манайх өндөрлөг газарт учраас гүний худаг гаргах боломжгүй, худгаас зөөж насосоор усаа гаргаж хэрэглэдэг.

-ДҮН ӨВЛИЙН ХҮЙТЭНД ГЭР БАЙШИНГИЙН ХАЛААЛТЫН ТӨЛБӨР 80-190 МЯНГАН ТӨГРӨГ ГАРДАГ-

-Жорлонгийн хувьд мөн адил байх шиг харагдсан, хэдий хэмжээний зардал гаргасан бэ?

-Жорлонгийн хувьд энэ жилээс нүхэн жорлонгоос татгалзаж, булсан. Сарын өмнөөс эко жорлон хэрэглэх болсон. Гэхдээ өөрийн гараар эко бие засах газрыг хийж, надаас жишээ авч, бага өртөгтэйгөөр босгоосой гэж бодож цахим орчинд мөн нийтэлсэн байгаа. Зардлын хувьд 850 мянган төгрөг зарцуулагдсан. Гэхдээ энэ бол бидний хувьд өндөр дүн. Миний энэ жишээн дээр хүмүүс маань санаа авч, илүү хямд өртгөөр цэвэр цэмцгэр хийгээсэй, урам аваасай л гэж бодож байна.

-Байшингийнхаа халаалтын системийг ямар шийдлээр хийсэн бэ? Хүн бүр өөрөөр хийдэг. Бас дүн өвлийн хүйтэнд халаалт залгахаар цахилгааны төлбөр хэд орчим гарч байна вэ?

-Байшингийнхаа паарыг өөрөө хийсэн. Одоо байгаа шиг олон төрлийн сайхан паар, халаалтын систем гараагүй байсан учраас өөрөө зохион бүтээгээд л хийсэн. Одоо ч тэдгээр паараа солиогүй байгаа. Цахилгааны төлбөрийн хувьд хот шиг дүн өвлийн хүйтнээр 0 төгрөг болгодоггүй ч 50 хувь хөнгөлдөг. Сардаа 180-190 мянган төгрөг гардаг, дүн өвлийн хүйтэнд бүх тогны хэрэглээ ороод шүү. Харин өвөл гэрт байх бол мөн л бүх тог цахилгааны төлбөр ороод сардаа 80 мянган төгрөгийн тооцоо гарсан байдаг.

-ЦЭЦЭГС ЗҮЛГЭЭ МУУХАЙ БОЛГОХГҮЙН ТУЛД ХАШААНДАА ЯВГАН ХҮНИЙ ЗАМ, МАШИНЫ ДУГУЙН ЗАМЫГ ХИЙЖ ӨГСӨН-

-Сагсны шийд харагдсан, хүүхдүүд их ирж тоглодог уу? Танай хүүхдүүд тань мөн адил энд чөлөөт цагаа ихэд дуртай өнгөрүүлдэг байх тийм үү?

-Ах нь эхнэрийнхээ хамт амьдардаг. Хүүхдүүд бүгд том болцгоосон. Ач зээ нар маань ирж амраад л явна. Хотын төвөөс зайдуухан гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай, сагсны шийд ховор, ихэвчлэн тоос шороо болсон байдаг. Энд бүхий л зүйлээс хол учраас хүүхдүүдэд хэрэгтэй гэдэг үүднээс жижигхэн сагсны талбай байгуулсан. Манайхаар хүүхдийн хөл тасрахгүй, инээд ханиад болсон их сайхан байдаг шүү. Тэднийг хог тарилгүй, эд эвдэлж хэмхлэхгүйгээр чөлөөтэй орж гарч бай гэдэг. Тийм ч учраас манай энэ хавийн хүүхдүүд зундаа тасрахгүй манайхаар орж гарч тоглоно. Байраа зараад хашаа авахдаа төвдөө ойр бус алс зайдуухан ийм газар авна гэж төлөвлөсөөр авч, эдгээр зүйлсийг хийсэн нь энэ.

-Та хашаандаа орж гарах машиныхаа замыг хүртэл цементээр цутгаж гаргасан байсан. Явган хүний замаа ч мөн адил.

-Тийм ээ. Цэцэгс зүлэг, газрын хөрсөө эвдэлгүй, шороо босгохгүй гээд яг хүн явах зам болон машин орж гарах дугуйн замаар цемент цутгаж зам гаргаж өгсөн байгаа.

-Ярилцлагын төгсгөлд танд хэлэх зүйл байна уу?

-Хүн бүрт мөрөөдөл байдаг. Харин миний хувьд хий хоосон эд хөрөнгө мөрөөддөггүй, хөдөлмөрч занг гол чанараа болгож, хөдөлмөрч байхыг мөрөөддөг. Хөдөлмөрч хүн хэзээ ч сайхан амьдрах боломжтой гэж бодож явдаг.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Stromectol
Stromectol
10 сар 31, 2021 07:22

Erectile Drugs Sale

lasix for cats
lasix for cats
11 сар 2, 2021 12:16

order accutane online uk

buy propecia 5mg usa
buy propecia 5mg usa
11 сар 6, 2021 07:08

viagra interacciones medicamentosas

Cialis
Cialis
11 сар 7, 2021 03:24

About Tadalis Sx

Viagra
Viagra
11 сар 7, 2021 08:54

comparatif viagra cialis levitra

cialis 5mg
cialis 5mg
11 сар 7, 2021 17:15

Viagra Belgique

Priligy
Priligy
11 сар 12, 2021 23:56

L'Ejaculation Precoce

plaquenil manufacturer coupons
plaquenil manufacturer coupons
12 сар 4, 2021 07:37

Low Dose Propecia

can i buy cialis online
can i buy cialis online
12 сар 7, 2021 05:31

comprar cialis farmacia barcelona

buy cialis and viagra online
buy cialis and viagra online
12 сар 10, 2021 02:00

Kamagra Sildenafil 32 Pills

Холбоотой мэдээ

Back to top button