ЭРҮҮЛ МЭНД

БНСУ-Монгол улсын эрүүл мэндийн ажилтнуудын туршлага солилцох вэбинар болжээ

Өнгөрсөн 10 дугаар сарын 5-ны өдөр БНСУ-ын Сөүл Үндэсний их сургуулийн Бүндан эмнэлгээс санаачлан Дамо олон улсын эрүүл мэнд, аялал жуулчлалын байгууллагаас хамтран эмч мэргэжилтнүүдийн дунд эмчилгээний туршлага солилцох вэбинарыг зохион байгууллаа. Вэбинарт илтгэгчээр Сөүл үндэсний их сургуулийн Бүндан эмнэлгийн Олон улсын эмчилгээний төвийн зүрх судасны эмч И Вон Жэ, мэс заслын тасгийн эмч Пак Юн Сүк, гоо сайхан нөхөн сэргээх мэс заслын эмч Мён Юу Жин, дотоод шүүрэл диабетийн тасгийн эмч У Тэ Жүн болон манай улсаас Дөрөвдүгээр эмнэлгийн эмч Анударь нар илтгэл тавилаа.

Орчин цагийн хүмүүсийн амьдралын хэв маяг хэт хялбаршиж хөдөлгөөн багасаж жин нэмэгдэх асуудал дэлхий нийтэд тулгарч байгаатай холбогдуулан таргалалтын эмчилгээ мэс заслын арга туршлагаасаа солилцсон байна.

Тус вебинарын үргэлжлэл болгон 10 сарын 26-ний өдөр Сөүл үндэсний их сургуулийн Бүндан эмнэлгээс зүрх судас, дотоод шүүрэл, нөхөн сэргээх эмчилгээ, өрхийн анагаах ухааны тасгийн эмч нар цахим үзлэгийг үнэ төлбөргүйгээр хийхээр болсон байна.

Урьдчилсан эрүүл мэндийн шинжилгээ үзлэгийг тогтмолжуулж өвчнийг эрт илруулснээр эдгэрэлт, эмчилгээний үр дүнгийн өсөлтөд гол үүрэг гүйцэтгэдэг байна. Цаашид хоёр улсын эмч, мэргэжилтнүүд тогтмол холбогдож туршлага солилцохоор болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button