
ОХУ дахь Тажикистан улсын Хөдөлмөр, шилжилт хөдөлгөөн, хүн амын хөдөлмөр эрхлэлтийн яамны төлөөлөгчийн газраас Орост байгаа Тажикстаны иргэд, ажилчид, цагаачдад зориулсан тусгай зөвлөмж гаргажээ.
Тодруулбал, Тажикистаны иргэдийг оросуудыг айлгахгүйн тулд сахал үсээ арчлахыг санал болгосон байна.
“Хэрэв та шариатын хуулийн дагуу сахалтай бол сахал үсээ өдөр бүр цэвэрлэж мөн эргэн тойрны хүмүүсийг айлгахгүйн тулд арчилж байгаарай” гэж зөвлөмжид дурьджээ.
Нэмж сануулахад Хөдөлмөрийн Яамнаас Тажикистаны цагаачдыг “хаа хүссэн газраа биш харин албан ёсоор зөвшөөрөгдсөн газарт залбирал үйлдэхийг уриалжээ.
Ажил хөдөлмөр эрхэлж буй цагаачдыг ажлын дараа номын сан, театр, музейд зочлон оросын ард түмний соёл, түүх, хэлийг судлах мөн ёс уламжлалыг нь хүндэтгэхийг хүсчээ. Мөн боломжтой бол Оросын их сургуулиудад эчнээгээр суралцахыг ч зөвшөөрсөн аж.
Үүнээс гадна цагаач иргэдийг зөвшөөрөлгүй газарт тамхи татах, архи уухгүй байхыг санамжид дурьджээ.
(Эх сурвалж: mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.