Ш.Энхийн-Од өмсгөлөө зарж, 1,5 сая төгрөг “Lil Thug E”-д хандивлажээ

МУГТ Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од “Lil Thug E”-д туслах хандивын аянд нэгджээ. Тэрбээр өмсгөлөө дуудлага худалдаагаар зарж, сая 570 мянган төгрөг хандивлажээ. Ингэхдээ гүйлгээний утга дээрээ "Энхийн-Одоос. Ахаа хурдан эдгээрэй” хэмээн бичжээ.

Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр УТНЭ-ийн шинжилгээний дүгнэлтээр цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдоод байгаа билээ.
Түүний дотнын нөхөд, салбарынх нь уран бүтээлчид болон Монгол түмэн нь хандивын аян эхлүүлээд буй билээ. Эмчилгээний нийт зардал болох 650 сая төгрөгийг бүрдүүлэхийн тулд монголчууд уг аянд идэвхтэй нэгдэж байна.
Тэгвэл одоогийн байдлаар уг мөнгөн дүнгийн 44 хувь буюу 282 сая төгрөг бүрджээ. Lil Thug E-ийн хандивын аянд оролцохыг элэг нэгт монголчууддаа уриалж байна.
ХАНДИВЫН ДАНС:
- ХААН БАНК – 5163496119, Л.Ганчимэг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.