Нийгмийн

Айл руу морьтой явсан 13 настай хүү сураггүй алга болжээ

Говь-Алтай аймаг, Дэлгэр суманд 13 настай хүү орой 20 цагийн орчимд айл руу морьтой яваад сураггүй алга болсныг Онцгойгийн алба хаагчид хайж байна.

Тодруулбал, Гуулин багийн Цахир саравч гэдэг газарт 10.07-ны өдрийн 20 цагийн орчим иргэн Д /13 настай, эрэгтэй/ гэрээсээ гурван км зайтай айл руу морьтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр /10.08/ 18:10 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамт 12:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй мөн өдрийн 21:00 цагт түр зогсоогоод байна.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button