НийгмийнУЛС ТӨР

П.Анужин: Олны итгэл эвдсэн “хог”-оо эргүүлэн татвал би баярлана, Х.Ганхуяг аа

УИХ-ын намрын чуулганы эхний хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжсэн. Эл хуульд Монгол Улсад 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох агуулгыг тусгасан юм.

Тус хуулийг өргөн барьсан гишүүдийн нэг Д.Өнөрболор өчигдөр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийн, “Хуульд миний санал тусаагүй, энэ бол Х.Ганхуяг гишүүний санаатай үйлдэл” гэж мэдэгдэн, асуудлаас бултсан.

Тэгвэл тус хуулийг өргөн барьсан бас нэг гишүүн болох П.Анужин “Эх орон, Газар шороо, Тусгаар тогтнол, Эв нэгдэл, Үнэт зүйлийнхээ төлөө үхтэл зүтгэнэ. Зүтгэсээр ч ирсэн.

Хууль боловсруулагч Х. Ганхуяг болон боловсруулалцсан гишүүд ээ. Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутаг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн, ноцтой зүйл заалтыг бусад хууль санаачлагчтай огт зөвлөхгүй, нэг ч хуралдаж танилцуулалгүй сэм оруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх учир шалтгааныг явцуу, хөгийн, ядмаг байдлаар томъёолон оруулж ирсэн, “Хуулийн хулгай”-гаа эргүүлэн тат.

Хуулийн өөрчлөлтийг дэмжих гарын үсэг зурахад эдгээр зүйл заалт чинь байгаагүй шүү. Тийм учраас би Хулгай гэж хэлнэ.

Хөрөнгө оруулалтыг бодож буй шиг чинь яаран дааран мөнгө төгрөгний босго, оршин суух эрх ямбаар оролдож сэргээхгүй. Төрийн тогтвортой нээлттэй бодлого, авилгагүй засаг, импорт экспортын оновчтой зохицуулалт, шударга шүүх, эрх зүйн найдвартай орчныг бүрдүүлэх гээд жинхэнэ өөрчилж болох эрх уг нь чамд надад байсан. Харамсалтай нь чи, улсынхаа өнгө, хөгжлийг бодсон итгэлийг хөсөрдүүлж, ямар зүйл оруулах гэж буйгаа нэг ч хэлж хэлэлцэлгүй гэтэж мярайж, гэнэт оруулж ирлээ. Тийм ч учраас их хурлаар оруулж ирэхэд чинь миний бие саналаа өгөөгүй. Хэлэлцээд ч хэрэггүйг олон гишүүдэд уриалсан.

Дээлийн хээ, Араар тавилтын хууль санаачилсан гэх мэт хийгээгүй зүйлийнхээ төлөө гөрдүүлж ирэхдээ, Улс орны эрх ашиг хөндөөгүй аар саар асуудал учир тайлбар хийлгүй даваад ирлээ. Харин энэ асуудал бол гүлдийж, дуугүй сууж, эсвэл чиний хийсэн бурууг үүрэлцэж, чамайг утгагүй хамгаалж, өнөөг хүртэл буй болгосон Үнэ цэнээ гишгүүлэх Сэдэв биш.

Нэг талдаа үндэсний язгуур эрх ашиг хөндсөн, нөгөө талдаа итгэл эвдсэн энэ “Хог”- оо хэлэлцүүлэг ч хийлгэлгүй, түмний эе, төрийн нүүр баралгүй Хууль боловсруулагчын хувьд эргэн татвал Монголын ард түмэн болоод итгэл өгсөн хувь хүн би баярлана.

Эцэст нь, надад итгэдэг бүхий л хүмүүст хандаж хариуцлагатай хэлэхэд, хуулийн өөрчлөлттэй холбоотой олны бухимдал дагуулаад буй зүйл заалтанд миний бие огт оролцоогүй, нэг үг, үсэг нэмээгүй гэдгээ чин шударгаар хэлье” гэжээ.

Эл хуулийн талаар бичсэн нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бо
Бо
2021-10-10 12:41

Х. Ганхуяг чтнь угаасаа эрлийз сонгосон төмснүүд нь гохь нь

Зочин
Зочин
2021-10-10 13:03

БИЕ БИЕ РҮҮ ЧИХЭЭ Л АРЧААГҮЙ ХҮҮХНҮҮД ИХ ХУРАЛД ГАРСАН ....НА ДАГАСАН ДОЛДОЙ ХУЛГАЙЧ НАР

ПШүүгч
ПШүүгч
2021-10-10 13:04

Ганхуяг 33 тэрбумаа төлөхийн тулд хятадаас мөнгө авсан байхаа. Хуулийн зөвлөхүүд нь гэж таарсан таарнууд байдын гэсэн.

Уншигч
Уншигч
2021-10-10 13:27

Яасан хямдхан олдсон газар нутаг вэ
Ямар их хувь заяагаар гадныхан эзэн болон бэ
Яршиг төвөггүй хууль батлаад
Ямар том зүрх сэтгэл вэ
Хойч үе минь хоосрохын цондон уу
Хувь тавилан минь дордохын дохио юу
Хуй с�##�хи шиг эрчлэн ирэх
Хар бяраараа хамга�##�ан босох аавын хүү ээжийн охин байна уу

Зочин
Зочин
2021-10-10 13:53

ТЭР ГАРЫН ҮСЭГ ЯАХ УУ АНУЖИН ӨНӨРБОЛОРОО ? ЭСВЭЛ ГАРЫН ҮСЭГ ХУУЛБАРЛСАН ГАНХУЯГ БУЛГАНТУЯА НАРТАА ХАРИУЦЛАГА ТООЦ

Зочин
Зочин
2021-10-10 14:18

Амаараа аварсан хий сийлбэрлэвч, гараараа �##�сан тамга сийлбэрлэжээ Анужин, Өнөр болороо. Ам �##�дв�##� барьж үл болно гэгчээр хэлсэндээ байж үйлдсэн мутарынхаа хээг хусаж арилгаарай даа.

Зочин
Зочин
2021-10-10 14:39

Их хур�##�д гарчихаараа хувиа бодсон улсаа гэх сэтгэлгүй хүн хогнууд болчих юм даа. Ганхуягийг итгэж найдаж байсан чинь ийм хог байсан байна. Улс орноо л нэг бүтнээр нь авч үлдэх юмсан даа. Энэ хогнууд чинь одоо 2 жил болоод дахин сонгогдохгүй ....... Хүмүүс минь ямар хогнууд сонгосноо ойлгоо биз

Зочин
Зочин
2021-10-10 14:56

Одоо л зөв . Ганхуяг гэгч гол аавтор нь тод боллоо. Ганхуягын цаана гадаад захи�##�агч байгаа аж. Мань хүн хэдэн хүүхнүүдээ амарчлан өмнөө бариаад өөрийн нэрийг бүдэгхэн хийхээр шийдэж. Муурын хумс ил боллоо ашгүйдээ

их гашуун
их гашуун
2021-10-10 15:55

ичээчээ!!!???анужин оролцохгүй байна гэж байхгүй. даанч юунд оролцож байгаагаа мэдээгүй. хүн хэлсэн. сая л юунд орооцолдсоноо мэдээд цам харайж байгаа юм. үүнд ойлгох оюун ухаан байхгүй.өөр юм бол ойлгоно

Зочин
Зочин
2021-10-10 16:08

Хамтдаа гарын үсэг зурчихаад хариуцлагаас зугтахгүй шүү та нар.

Зочин
Зочин
2021-10-10 16:46

1.хууль санаачлагч үүрэг ажилдаа хариуцлагатай байх гэж Уихгишүүд тангараг өргөдөг
2.тангарагаа зөрчвөл эгүүлэн татах үндэслэл болж УИХ-р яар�##�тай горимоор хэлэлцэж шийдвэрлэх ёстой
3.УИХГ Ганхуяг хуулийн төсөл өргөн барих үед гарын үсэг мэхлэх аргаар зуруулж гэмт үйлдэл хийсэн бол Үндсэн хуулийн за�##�тыг зөрчсөн гэж үзэж татах үндэслэлтэй байна

Ганхуягийн эхнэр
Ганхуягийн эхнэр
2021-10-10 19:00

Өөрөө гарын үсэг зурчихаад яагаад ингээд байгаа юм бэ??? Хятадын эрлийз авгай, хурлийз хүүхдүүдээ аваад Монгол Улсаас минь �######�аарай. Бас хүн рүү өөрийнхөө үйлдлийг чихдэг байна ш дээ.

Зочин
Зочин
2021-10-10 20:38

Энэ ямар хөгийн арчаагүй байр суурьгүй бултаж булгисан өөрийн гэсэн толгойгүй юум вэ
Сонгинохайрхан дүүргийнхэн дандаа мөнгөөр нэг хөгийн юум сонгохоо болиосой

Ооноо
Ооноо
2021-10-11 07:23

Хэн нь хэн бэ,гэдэгээ харуулсан үйлдэл боллоо.Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг.Энэ үйлдлээрээ энэ нөхөд улс төрийн амьдр�##�даа бараг цэг тавиулчихлаа.

Зочин
Зочин
2021-10-11 11:23

Энэ УИХ-ын гишүүд чинь яацарсан нөхдүүд вэ.Ийм маягаар хууль гаргадаг бол МОНГОЛ нохойн замаар яв�##�гүй яахав дээ.Энэ гишүүд чинь юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдэхгүй байна гэхээр л аймшигтай юм даа.Тэр дарга нь тэр .гишүүдийнх байж байгаа царай ч тэр нэг л биш ээ.Гадны ХО мөнгөний босго ихэдсэнээс биш оруулсан хөрөнгийг нь Дээд нөхдүүд их идсэнээс л улбаатай дайжаад байгаа шүү дээ.Үүний тод жишээ нь ХҮҮК одоо болтол юу ч болоогүй мэлийгээд сууж байна.

Холбоотой мэдээ

Back to top button