НИЙГЭМ

Барилгын суурийн нүхнээс нэр, нас нь тодорхойгүй цогцос олджээ

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах барилгын суурийн нүхнээс цогцос олджээ. 

Барилгын суурийн нүхнээс цогцос гаргахад тусламж хэрэгтэй байна гэх дуудлагыг Цагдаагийн Ерөнхий газрын Шуурхай штабаас 10 дугаар сарын 08-ны өдрийн 15:10 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. 

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход хоёр метр орчим гүн нүхэнд, 50 см орчим гүн усанд нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байжээ. Цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгчээ.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button