УЛС ТӨР

НӨХӨН СОНГУУЛИЙН ИРЦ: Сонгинохайрхан дүүрэгт 13, Хэнтийд 10.1 хувьтай байна

УИХ-ын нөхөн сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт ямар байгааг СЕХ-ноос мэдээлэл хийлээ.

Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 113.948 иргэн бүртгэлтэй байгаагаас 14.857 иргэн саналаа өгчээ. Энэ нь нийт сонгогчдын 13 хувь.

Харин 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 50.748 иргэн бүртгэлтэй буйгаас 5575 иргэн саналаа өгөөд байна. Энэ нь нийт сонгогчдын 10,1 хувьтай тэнцэх тоо.

Хэрвээ сонгуулийн ирц хүрэхгүй бол Сонгуулийн тухай хуулийн дагуу долоон хоногийн дотор дахин сонгууль явуулна гэж СЕХ-ноос онцлов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сүрэн
сүрэн
2021-10-11 10:07

ирц хүрэхгүй байна гэдэг чинь сонгох хүн �##�гаа гэсэн үг.сонголт хийх хүмүүс нь очиж очиж батшугар батүүл хоёр шүү!!!!????

Холбоотой мэдээ

Back to top button