УЛС ТӨР

Сонгуулийн ирц хүрэхгүй бол 2.2 тэрбум төгрөг салхинд хийснэ

УИХ-ын нөхөн сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт, Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт санал хураалт дуусахад нэг цаг үлдлээ. Сонгуулийн санал хураалт 22.00 цагт албан ёсоор дуусна. СЕХ-ноос өгсөн мэдээллээр 21.00 цагийн байдлаар сонгуулийн саналын ирц Сонгинохайрхан дүүрэгт 36.6, Хэнтий аймагт 32.8 хувийн ирцтэй байна.

Энэ удаагийн нөхөн сонгуулийг зохион байгуулахад 2.2 тэрбум төгрөг зарцуулж буй. Сонгуулийн тухай хуулийн дагуу энэ удаагийн сонгуулийн ирц 50 хувьд хүрэхгүй бол хүчингүй болно. Улмаар долоон хоногийн дотор дахин сонгууль хийх хуулийн заалттай. Хэрвээ сонгуулийн ирц хүрэхгүй бол 2.2 тэрбум төгрөг салхинд хийснэ.

Тиймээс Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймгийн иргэдийг иргэнийхээ үүргийг биелүүлж, саналаа идэвхтэй өгөхийг уриалъя.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-10-13 17:04

Сонгуулийн сан�##� авахын тулд мөнгө тараасан Ман намаас сонгуулийн зардлыг төлүүлээрэй

Холбоотой мэдээ

Back to top button