ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Бразилд цар тахлын улмаас 12 мянга гаруй хүүхэд өнчирчээ

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Бразил Улсад коронавируст цар тахлын улмаас нас барсан хүний ​​тоо 600 мянгаас давсан нь тодорхой болсон талаар “Анадолу” агентлаг мэдээлжээ.

Тус улсад цар тахал өвчин дэгдэж эхэлснээс хойш 2020 оны гуравдугаар сард янз бүрийн эх сурвалжийн мэдээлснээр 600,077-аас 600,425 хүн нас баржээ. Нийтдээ Бразил Улсад 21 сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн ч шинжээчдийн дүгнэснээр дээрхи мэдээлэл нь мөн нас баралтын талаархи мэдээллийг дутуу үнэлсэн бөгөөд хүн амыг вакцинжуулах үр дүнтэй систем тус улсад хэрэгжээгүй хэвээр байгааг онцолжээ.

Үүний зэрэгцээ, “COVID-19”  цар тахлын улмаас эцэг эх нь нас барсан 6-аас доош насны 12 мянга гаруй хүүхэд өнчирсөн аж.

Коронавирусийн улмаас 400 гаруй нас баралт Бразилд өдөр бүр бүртгэгдэж байгаа бөгөөд эдгээр үзүүлэлт тоо баримт нь маш бага гэж тооцогдож байна.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button